Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск төрийн ажлаа өгснийхөө дараа Трампын хуулийн төслийг шүүмжиллээ

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск мягмар гарагт /2025.06.03/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татварын хөнгөлөлт болон төсвийн зарлагийн хуулийн төслийг шүүмжилсэн байна. Тэрбээр саяхан Трампын засгийн газарт гүйцэтгэж байсан ажлаа хүлээлгэн өгч, хувийн бизнестээ анхаарах болсон.

Маск Х платформ дээр бичихдээ тэрхүү хуулийн төсөл нь холбооны засгийн газрын төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх жигшүүртэй зүйл гэжээ. Тэр “Намайг уучлаарай гэхдээ би тэвчиж чадахаа байлаа. Энэ их хэмжээний, хэрцгий, гахайнуудаар дүүрсэн Конгрессын төсвийн хуулийн төсөл бол жигшүүртэй зүйл. Энэ төслийг дэмжиж саналаа өгсөн хүмүүс ич. Та нар буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа” хэмээсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тус хуулийн төслийг нэгхэн саналын илүүтэй дэмжсэн. Конгрессын төсвийн албан тэрхүү төсөл нь холбооны засгийн газрын 36.2 их наяд ам.долларын өрийг 3.8 их наяд ам.доллароор нэмнэ гэж үзэж байгаа юм. Бүгд найрамдах нам олонх статустай Сенатын танхим ч мөн тус хуулийн төслийг батлахаар зорьж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button