Л.Оюун-Эрдэнэ намын даргын суудлаа өөрөө өгвөл Бага хурал шинэ даргыг томилох боломжтой

Даваа гарагт /2025.06.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолыг УИХ-аар хэлэлцээд, батлаагүй. Улмаар огцорч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хамтарсан ЗГ үүрэг гүйцэтгэгчийн статусаар ажлаа явуулж байна.
Улмаар МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.06.04/ хуралдаж УИХ-ын сонгуульд олонх болж ялалт байгуулсан, эрх баригчийн намын хувиар дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх тов гаргасан. Гэвч Ерөнхий сайдад нэр дэвшигч дээрээ санал нэгдэж чадахгүйгээс хуралдаан хойшилсон.
Үүнийг дагаад Удирдах зөвлөл кандидатаа тохирсны дараа буюу өнөөдөр хуралдах байсан МАН-ын Бага хурал ч хойшилж магадгүй байгаа юм.
МАН-ын дүрэмд Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, Бага хурлыг хуралдуулах эрхтэй гэж заасан. Хуралдаан дүрмийн дагуу болно. Харин Бага хурлаар дүрэм ёсоор юу юу хэлэлцэх боломжтой вэ?
Тус намын дүрэмд зааснаар Бага хурлаар дараах шийдвэрүүдийг гаргах болно.
- Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах,
- Монгол Ардын Намын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана,
- Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно.
Дүрэмд зөвхөн МАН-ын Их хурлаар намын даргыг сонгоно гээд заачихсан. Тус намын Их хурал ирэх намар болох товтой байгаа. Тиймд тэр хүртэл Ерөнхий сайдаа сольсон ч намын даргаа солих боломжгүй болоод буй. Гэхдээ дүрэмдээ Их хурлыг ээлжит бусаар хуралдуулах, шинэ даргыг томилох зэрэг эрх Бага хуралд байхаар заажээ.
Гэхдээ Их хурлын ээлжит бусыг зөвхөн намын дарга бүрэн эрхийн хүрээнд зарлах эрхтэй. Ингэхдээ багадаа 45 хонгийн дараа хуралдуулж болно. Харин шинэ намын даргыг Бага хурал сонгож болох ч огцруулах эрхгүй байхаар заасан байна.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ өөрөө намын даргын суудлаа өгсний дараа Бага хурал дараагийн даргаа сонгох эрхтэй. Мөн Л.Оюун-Эрдэнэ өөрөө Их хурлаа ээлжит бусаар хуралдуулах санал гаргаж Бага хурал дэмжвэл 45 хонгийн дараа Их хурал хуралдаж, намын даргаа солих аж.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Данхын тоглоом болж гүйцлээ л дээ, МАН маань !
Оюук өөрөө өрөгдлөө өгнөө гэж гонжийн жоо шүү ! Эднийхэн ахан дүүс, удам судраараа уужим өгөөмөр сэтгэлгүй, суусан зогссон газраасаа атга чимх шороо ч атугай кармаа лах л санаатай улс доо !
Данх золбин МАН-ын нэр хүндийг унагааж гүйцлээ. 2028 оны сонгуульд шороотой хутг�##�дах нь ээ... Өргөдлөө өгөөд �######�аачээ
Оюун эрдэнэ намын даргаа өгөхгүй, бас л зуур�##�даж байна даа. Үнэхээр на�##�дан пад юм байна дөө