НИЙГЭМНийгэм мэдээ

ОУМ Г.Амартүвшин, Фиде мастер Э.Хүслэн нар дэлхийн цомд оролцоно

Дэлхийн шатрын холбооноос 2024 онд Унгарт болсон олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ баг 2025 оны дэлхийн цомд оролцох эрхээ авсан.

Тэгвэл энэхүү эрхийн төлөө Монголын эрэгтэй тав, эмэгтэй гурван шатарчин тойргоор өрсөлдөж, цомд өрсөлдөх шатарчны нэр тодорлоо. Олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноогоор түрүүлж, дэлхийн цомд оролцох эрхээ авсан ба түүний хувьд С.Чингүүн, М.Амилал нарыг хожиж, Э.Баасансүрэн, Х.Итгэл нартай тэнцсэн юм. Ингэснээр 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 27-ныг хүртэл Энэтхэгийн Шинэ Дели хотод болох дэлхийн цомыг зорих эрхтэй болжээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, фиде мастер Э.Хүслэн нар цор ганц эрхийн төлөө тоглож, Э.Хүслэн ялагчаар тодорчээ. Эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 5-29-нд Гүржийн Батуми хотод болно.

Дээрх хоёр шатарчнаас гадна эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Ү.Агьбилэг Азийн 3.3 бүсээ, ФИДЕ-гийн дэд мастер Б.Мөнгөнзул ААШТ-ээс тус тус мөнгөн медаль хүртэж дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button