Маск Трампын хуулийн төслийг дахин шүүмжиллээ

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татварын хөнгөлөлт олгох болон төсвийн зардлын хуулийн төслийг дахин шүүмжилсэн байна. Маск Трампын захиргаанд төрийн алба хашиж байснаа саяхан хүлээлгэн өгсөн билээ.
Тэрбээр лхагва гарагт /2025.06.04/ өөрийн сошиал хуудас дээрээ “Төсвийн алдагдлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхгүй шинэ хуулийн төсөл боловсруулах ёстой. Америк өрийн боолчлол руу хурдан явж байна” гэж бичжээ. Үүнээс өмнө нь Маск “Намайг уучлаарай гэхдээ би тэвчиж чадахаа байлаа. Энэ их хэмжээний, хэрцгий, гахайнуудаар дүүрсэн Конгрессын төсвийн хуулийн төсөл бол жигшүүртэй зүйл. Энэ төслийг дэмжиж саналаа өгсөн хүмүүс ич. Та нар буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа” гэсэн нийтлэл оруулсан юм.
Конгресс дэх Бүгд найрамдах намын ахлах албан тушаалтнууд Маскийн хэлсэн үгийг уур хүргэмээр байлаа гэжээ. Нэрээ нууцалсан Цагаан ордны албан тушаалтан хэлэхдээ Маскийн хэлсэн зүйл нь нэг удаагийн санал зөрөлдөөн, Трамп Маск хоёр сайн харилцаатай хэмээсэн байна.
Тэрхүү хуулийн төсөл АНУ-ын гадаад өрийг 3.4 их наяд ам.доллароор өсгөн гэх тооцоо явж байсан. Тэгвэл Конгрессын төсвийн алба лхагва гарагт /2025.06.04/ нийтэлсэн тооцооллоор бол тус хуулийн төсөл АНУ-ын 36.2 их наяд ам.долларын гадаад өрийг 2.4 их наяд ам.доллароор өсгөх магадлалтай аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36.2 их наяд ам.долларын гадаад өрийг 2.4 их наяд ам.доллар болго-вол өсөхгүй, багасч буй дүн биш үү ? Эсвэл 2,4 их наяд амд-оор өсгөнө гэсэн үү ?