Масктай харилцаа нь дууссан гэж Трамп хэлж, Ардчилсан намынханд хандив өгөхгүй байхыг анхааруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Масктай харилцаа нь дууссан гэж хэлсэн байна. Мөн Бүгд найрамдах намынхны эсрэг өрсөлдөж буй Ардчилсан намын гишүүдэд хандив өргөвөл ноцтой үр дагавар гарна гэж анхааруулжээ.
Трамп “NBC News” агентлагт ярилцлага өгөхдөө Трамп тэр үр дагавар нь юу байх талаар ярихаас татгалзаж, Маскийг шалгах эсэх талаар ярилцаагүй гэж хэлсэн байна. Түүнээс сэтгүүлч тэдний харилцаа дууссан эсэхийг асуухад Трамп “Би тэгж бодож байна” хэмээн хариулсан юм. Мөн харилцааг сэргээх хүсэлтэй байгаа эсэхийг асуухад Трамп “Үгүй, түүнтэй ярилцах бодол байхгүй” гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Маск, Трамп хоёр нэгэн хуулийн төслийн улмаас маргасан. Тэрхүү хуулийн төсөл нь АНУ-ын гадаад өрийг их хэмжээгээр нэмж гэж Маск хэд хэдэн удаа шүүмжилсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.