Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг Японы ойролцоо анхны удаа өнгөрчээ

БНХАУ-ын сөнөөгч онгоц тээвэрлэгч Лиаонин Японы хамгийн зүүн бүсэд оршдог арлын орчмоор анхны удаа өнгөрсөн гэж Японы Батлан хамгаалах яам ням гарагт /2025.06.08/ мэдэгджээ. Лиаонин нь БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг юм.

Тус тээвэрлэгч хөлөг бямба гарагт /2025.06.07/ хоёр байлдааны хөлөг болон өөр нэг усан онгоцтой хамт Токиогоос өмнө зүгт 1900 км-ийн зайд орших Минамитори арлаас баруун зүгт 300 км-ийн орчим үзэгджээ. Тэрхүү бүс нь Японы эдийн засгийн үйл ажиллагааны бүс юм. Дараа нь Лиаонин баруун өмнөд зүгт хөдөлж, сөнөөгч онгоц, нисдэг тэрэгнүүд оролцуулсан хөөрөх сургуулилт хийсэн байна.

Сүүлийн үед БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин Японы эргэн тойрон дахь тэнгисийн бүсэд үйл ажиллагаа явуулах нь нэмэгдэх болсон. Японы засгийн газар үүнтэй холбогдуулан мэдээлэл цуглуулах, тандах ажиллагаагаа эрчимжүүлж байгаа аж.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button