НИЙГЭМНийгэм мэдээ
Дэлгэрмөрөн голд хүн живж, нас баржээ

Дэлгэрмөрөн голд живсэн хүний цогцсыг олжээ.
Тодруулбал, 2025 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж энэ сарын 07-ны өдрийн 08:22 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Урин дулаан цаг эхэлж, ЕБС-ийн сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буц�##�тгүй нэрвэгдэгч гнүү