Нийгэм мэдээ

Ж.Ганзоригийн хахуулиар авсан ₮4 саяын брэндийн хувцсыг нь устгаж, 8 саяар торгожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хоёр хоног хэлэлцэж баасан гарагт /2025-06-06/-нд шийтгэх, цагаатгах тогтоол гаргасан байна.

Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг дарамтлан гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг авсан хэрэгт холбогдон шалгагдан эхэлсэн байдаг. Тодруулбал,

  • Брэндийн пүүз, өмд, цамц, футболка, костюм, пиджак, цув зэрэг дөрвөн сая гаруй төгрөгийн эд зүйлсийг хахууль болгож авсан,
  • Эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаар оффис болгож авахдаа эрх мэдлээ ашигласан, төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 онд таван жилийн хугацаатайгаар Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд олгосон 0.9 га талбайг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахыг шаардсан
  • “Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг 282.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100 саяд нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болж, эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан юм.

Өмнө нь тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны гуравдугаар сарын 1-нд хэлэлцээд яллагдагч нарыг цагаатгаж байсан удаатай. Харин өнгөрсөн баасан гарагт шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцуулахдаа Ж.Ганзоригийн холбогдсон нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгон, хахууль авсан хэргийг нь хөнгөрүүлэн өөрчилж, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцоод нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Улмаар цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 7.6 сая төгрөгөөр торгохоор болсон байна. Харин эд мөрийн баримтаар хураасан дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй хувцсыг устгахаар шийдвэрлэлээ. Ж.Ганзориг нь гэмт хэргийн улмаас олсон орлого болох дөрвөн сая төгрөгөө Төрийн санд тушаасныг улсын орлого болгохоор болжээ. Харин Д.Энхтуулд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр цагаатгажэээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2025 16:47

АВИЛГАЧ ХУЛГАЙЧИД ЭНЭРЭНГҮЙ ХАНДДАГ МОНГОЛЫН ШҮҮХ МАНДАН БАДРАГ УЛНЫ ГАРУУД ИНГЭСЭН БОЛ ӨДИЙД ЧАНГЫН ШОРОНД ГОШНОГО НЬ ЭРГЭЦЭН АЛЦАГНААД Л ТУУЖ ЯВАА БЫСДА ГЭЖ

Зочин
Зочин
6 сар 11, 2025 02:12
Reply to  Зочин

Шүүх хөөрхөн бас өхөөрдөм

Зочин
Зочин
6 сар 10, 2025 16:52

брэндийн хувцасыг нь хэлмэгдүүлцэн байна шдээ хувцас шийтгүүлжээ кккк

Zochinzo
Zochinzo
6 сар 11, 2025 06:07
Reply to  Зочин

chini bichsenig unshaad mash ih ineele,neere shvvh uchvvhen ymand ingej handah gjde te.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 18:59

Брендийн хувцаснуудыг шоронд хийх ёстой байсан юм даа уг нь

Иргэн
Иргэн
6 сар 11, 2025 10:47
Reply to  Зочин

Брэндийн хувцаснууд буруутай болхоор чанга ял авч дээ

Зочин
Зочин
6 сар 11, 2025 08:33
Reply to  Зочин

Хүн цаазаар авуулж болохгүйгээс хойш хувцсыг нь цаазаар авч домносым бишүүдээ????

Яргайт
Яргайт
6 сар 10, 2025 19:29

Яасан онигоотой гэр бүл вэ өлөн юмаа

Зочин
Зочин
6 сар 10, 2025 20:39

Манай төрд иймэрхүү л юмнууд �##�ба хаадаг юм ш дээ.

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
6 сар 10, 2025 22:51

Монголын Шүүх авилг�##� их идэгдсэн байна. 4 саяаар торгож, нийтийн �##�банд ажиллах эрхийг 2.6 жилээр хасаж, 4 саяын брэндийн хувцасыг шатааж устгах ялтай ч гэх шиг. 2 хөршид бол буудан �##�ахаар ялтай юм б.а.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 23:39

Ха ха МАН ын суганы үс байсан ч нэг иймэрхүү

Zochinzo
Zochinzo
6 сар 11, 2025 06:10
Reply to  Зочин

MAN nam ern ymar hamaatai ym be??.an nam chn ariuhan uu??ymar buruu zvil hj alda gargdgvi kvvee mun ariuhan nam ymada??!!kk

Irgen
Irgen
6 сар 11, 2025 00:50

Ta nar ter gadaad ulsiig duuraih durtai uls shde er em darga nertei turiin alban tushaltangud min iim heregiig gadaad uls yaj togtool uusgeh bol ta nar shig enged unguruh uls oron bdg yum bolu hyatad ulsiin shhuheer iim heregiig yaj shuuh boldoo uursudiinhu shuusen heregiig gadaad ulstai hartsulda tamine tgd shudarga shuuh tuhaiga yriarai tamine

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя
6 сар 11, 2025 05:59

Ямар инээдтэй шийтгэл вэ? Онигоо2. Шүүхийн ялзр�##�ын бас нэг тод жишээ нь энэ

Иргэн
Иргэн
6 сар 11, 2025 07:03

Авилгчин шүүгчидээ бас авилагдсан байна!!! Ккк Монгол улсын шүүгчдийн 60-80% авилагчид байдаг нь нууц биш ил цагаандаа гарсан!!

Иргэн
Иргэн
6 сар 11, 2025 10:49
Reply to  Иргэн

Авсан хувцаснаасаа илүүчилж

Зочин
Зочин
6 сар 11, 2025 07:06

Өдрийн цайных нь мөнгөөр торгохоор хүн ер яаж зас�##� авахав?

Зочин
Зочин
6 сар 11, 2025 07:24

Нээрээ хөөрхий брэндийн хувцаснуудыг шийтгэсэн байна. Тэднийг цааз�##�ж.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 07:50

Хувцас ямарч буруугүй оронд нь авсан хүнийг нь шатаах бждээ шүүх гэж өөрсдөө авилг�##�ч хогийн гарууд юм бна

НааЗочин
НааЗочин
6 сар 11, 2025 07:57

4 саяын ийм олон брэнд хувцас гэхээр хулхи брэнд хувцас

Зочин
Зочин
6 сар 11, 2025 08:20

Яана даа хэдэн тэр бумын мөнгө угаах авилг�##� хахууль хулгай санаатайгаар хийчээд хичнээн зүйл ангиар зүйлчилж болохоор байхад илт буруу шийдвэр гаргаж байгаа шүүгчийг үгсэн хуйв�##�дсан илт буруу шийдвэр гаргасан гээд цуг яллах хэрэгтэй 4саяын хогын хувцасны шатаадаг шүүгч байх гэж арай л ард иргэд төрөө доромжилж байгаа шүү дэлгүүрээс ундаа хулгайлсан хүүхэд хэдэн жил авч байлаа

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
6 сар 11, 2025 08:26

Shuuh ed hurungig n huraah yistou

Мягмар
Мягмар
6 сар 11, 2025 08:34

Өлөн новш байна даа. Хувцас хунарыг шатаах илүүц, өөрсдийн шатаах байж

Ганболд
Ганболд
6 сар 11, 2025 08:54

Шүүх шүүгч 2 үнэхээр энэрэнгүй сэтгэлээр хандаж чаддаг юм байна

Ззэт очин
Ззэт очин
6 сар 11, 2025 09:47

Бас л бузрын авилг�##�ч шүүгч нар авилг�##� авсан шийдвэр гаргажээ
Жирийн иргэн байсан бол бараг 10 жилийн ял авна бас буцаагаад ажилаар нь шагнаад дахин баригдахгүй авилг�##�аа авч шархаа нөхөөрэй гэж дээ

Зочин
Зочин
6 сар 11, 2025 09:54

Бараг толгойг нь илээд өнгөрчээ. Уг нь бүх насаар нь нийтийн �##�банд ажиллахыг хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 10:05

Уг нь хувцасыг нь гэр оронгүй хүмүүст тараагаад өөрийг нь шатаах бж дээ

Иргэн
Иргэн
6 сар 11, 2025 10:44

Баахан авилага авчихаад ингэсгээд с�##�чихдаг гэм буруугаа хүлээгээд амар болж дээ ЭБШХ - д өөрчлөлт хийх болжээ авилага �##�бан туша�##�д нь

Зочин
Зочин
6 сар 11, 2025 11:18

Иймэрхүү хув�##�знууд улсын төсвийг үрэн таран хийж байгаа юм даа. Бүгдийг нь барьж хориод аюхбрөнгийг нь хураах юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button