Нийгэм мэдээ

Ж.Ганзоригийн хахуулиар авсан ₮4 саяын брэндийн хувцсыг нь устгаж, 8 саяар торгожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хоёр хоног хэлэлцэж баасан гарагт /2025-06-06/-нд шийтгэх, цагаатгах тогтоол гаргасан байна.

Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг дарамтлан гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг авсан хэрэгт холбогдон шалгагдан эхэлсэн байдаг. Тодруулбал,

  • Брэндийн пүүз, өмд, цамц, футболка, костюм, пиджак, цув зэрэг дөрвөн сая гаруй төгрөгийн эд зүйлсийг хахууль болгож авсан,
  • Эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаар оффис болгож авахдаа эрх мэдлээ ашигласан, төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 онд таван жилийн хугацаатайгаар Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд олгосон 0.9 га талбайг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахыг шаардсан
  • “Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг 282.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100 саяд нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болж, эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан юм.

Өмнө нь тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны гуравдугаар сарын 1-нд хэлэлцээд яллагдагч нарыг цагаатгаж байсан удаатай. Харин өнгөрсөн баасан гарагт шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцуулахдаа Ж.Ганзоригийн холбогдсон нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгон, хахууль авсан хэргийг нь хөнгөрүүлэн өөрчилж, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцоод нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Улмаар цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 7.6 сая төгрөгөөр торгохоор болсон байна. Харин эд мөрийн баримтаар хураасан дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй хувцсыг устгахаар шийдвэрлэлээ. Ж.Ганзориг нь гэмт хэргийн улмаас олсон орлого болох дөрвөн сая төгрөгөө Төрийн санд тушаасныг улсын орлого болгохоор болжээ. Харин Д.Энхтуулд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр цагаатгажэээ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

брэндийн хувцасыг нь хэлмэгдүүлцэн байна шдээ хувцас шийтгүүлжээ кккк

Zochinzo
Zochinzo
Reply to  Зочин

chini bichsenig unshaad mash ih ineele,neere shvvh uchvvhen ymand ingej handah gjde te.

Зочин
Зочин

Брендийн хувцаснуудыг шоронд хийх ёстой байсан юм даа уг нь

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Брэндийн хувцаснууд буруутай болхоор чанга ял авч дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүн цаазаар авуулж болохгүйгээс хойш хувцсыг нь цаазаар авч домносым бишүүдээ????

Зочин
Зочин

АВИЛГАЧ ХУЛГАЙЧИД ЭНЭРЭНГҮЙ ХАНДДАГ МОНГОЛЫН ШҮҮХ МАНДАН БАДРАГ УЛНЫ ГАРУУД ИНГЭСЭН БОЛ ӨДИЙД ЧАНГЫН ШОРОНД ГОШНОГО НЬ ЭРГЭЦЭН АЛЦАГНААД Л ТУУЖ ЯВАА БЫСДА ГЭЖ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шүүх хөөрхөн бас өхөөрдөм

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Ямар инээдтэй шийтгэл вэ? Онигоо2. Шүүхийн ялзралын бас нэг тод жишээ нь энэ

Иргэн
Иргэн

Авилгчин шүүгчидээ бас авилагдсан байна!!! Ккк Монгол улсын шүүгчдийн 60-80% авилагчид байдаг нь нууц биш ил цагаандаа гарсан!!

Иргэн
Иргэн
Reply to  Иргэн

Авсан хувцаснаасаа илүүчилж

Яргайт
Яргайт

Яасан онигоотой гэр бүл вэ өлөн юмаа

Зочин
Зочин

Манай төрд иймэрхүү л юмнууд алба хаадаг юм ш дээ.

Зочин
Зочин

Хувцас ямарч буруугүй оронд нь авсан хүнийг нь шатаах бждээ шүүх гэж өөрсдөө авилгалч хогийн гарууд юм бна

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө

Монголын Шүүх авилгал их идэгдсэн байна. 4 саяаар торгож, нийтийн албанд ажиллах эрхийг 2.6 жилээр хасаж, 4 саяын брэндийн хувцасыг шатааж устгах ялтай ч гэх шиг. 2 хөршид бол буудан алахаар ялтай юм б.а.

Зочин
Зочин

Өдрийн цайных нь мөнгөөр торгохоор хүн ер яаж засал авахав?

Зочин
Зочин

Нээрээ хөөрхий брэндийн хувцаснуудыг шийтгэсэн байна. Тэднийг цаазалж.

Зочин
Зочин

Ха ха МАН ын суганы үс байсан ч нэг иймэрхүү

Zochinzo
Zochinzo
Reply to  Зочин

MAN nam ern ymar hamaatai ym be??.an nam chn ariuhan uu??ymar buruu zvil hj alda gargdgvi kvvee mun ariuhan nam ymada??!!kk

НааЗочин
НааЗочин

4 саяын ийм олон брэнд хувцас гэхээр хулхи брэнд хувцас

Зочин
Зочин

Яана даа хэдэн тэр бумын мөнгө угаах авилгал хахууль хулгай санаатайгаар хийчээд хичнээн зүйл ангиар зүйлчилж болохоор байхад илт буруу шийдвэр гаргаж байгаа шүүгчийг үгсэн хуйвалдсан илт буруу шийдвэр гаргасан гээд цуг яллах хэрэгтэй 4саяын хогын хувцасны шатаадаг шүүгч байх гэж арай л ард иргэд төрөө доромжилж байгаа шүү дэлгүүрээс ундаа хулгайлсан хүүхэд хэдэн жил авч байлаа

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Shuuh ed hurungig n huraah yistou

Мягмар
Мягмар

Өлөн новш байна даа. Хувцас хунарыг шатаах илүүц, өөрсдийн шатаах байж

Ганболд
Ганболд

Шүүх шүүгч 2 үнэхээр энэрэнгүй сэтгэлээр хандаж чаддаг юм байна

Ззэт очин
Ззэт очин

Бас л бузрын авилгалч шүүгч нар авилгал авсан шийдвэр гаргажээ
Жирийн иргэн байсан бол бараг 10 жилийн ял авна бас буцаагаад ажилаар нь шагнаад дахин баригдахгүй авилгалаа авч шархаа нөхөөрэй гэж дээ

Зочин
Зочин

Бараг толгойг нь илээд өнгөрчээ. Уг нь бүх насаар нь нийтийн албанд ажиллахыг хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин

Уг нь хувцасыг нь гэр оронгүй хүмүүст тараагаад өөрийг нь шатаах бж дээ

Иргэн
Иргэн

Баахан авилага авчихаад ингэсгээд салчихдаг гэм буруугаа хүлээгээд амар болж дээ ЭБШХ - д өөрчлөлт хийх болжээ авилага албан тушаалд нь

Зочин
Зочин

Иймэрхүү хувалзнууд улсын төсвийг үрэн таран хийж байгаа юм даа. Бүгдийг нь барьж хориод аюхбрөнгийг нь хураах юмсан.

Irgen
Irgen

Ta nar ter gadaad ulsiig duuraih durtai uls shde er em darga nertei turiin alban tushaltangud min iim heregiig gadaad uls yaj togtool uusgeh bol ta nar shig enged unguruh uls oron bdg yum bolu hyatad ulsiin shhuheer iim heregiig yaj shuuh boldoo uursudiinhu shuusen heregiig gadaad ulstai hartsulda tamine tgd shudarga shuuh tuhaiga yriarai tamine

Холбоотой мэдээ

Back to top button