Засгийн газрыг өгөлцөх, авалцах хэрүүлээсээ Улаанбаатар хотыг тусад нь авч үзээсэй, МАН

Жоом алах гэж байшингаа шатаахын үлгэрийг сануулсан хүн бүр “хиамчин” нэр зүүх төвөгтэй цаг үе үргэлжилж байна. Гэхдээ монголчууд бодит ажил хэрэг сонирхдог болчихвол асуудлыг арай прагматик харах боломжтой юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцож, үүр цүүрээр алх цохисны маргаашаас Х.Нямбаатар луу чиглэсэн акц эхэлсэн. Сошиалаар илтэд цуурч, энэ нь явсаар ил түвшинд гарч ирлээ.
Өчигдөр МАН-ын Бага хурал болох үеэр ТҮЦ эрхлэгчид нэлээд ширүүн дүр төрхөөр эсэргүүцэл илэрхийлж, Тусгаар тогтнолын ордны гадна түмпэн, шанага нүдсэн. Хотын орлогч Т.Даваадалайгийн биед ч халдсан.
Нэгэнтээ намжчихсан байсан ТҮЦ эрхлэгчид яагаад Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр, очиж очиж МАН-ын байрны гадна гарч ирэв.
Дахиад өнөөдөр байнгын хорооны хуралдаан дээр ч зарим байр суурь ил болоод байх шиг анзаарагдаж байна. Төсвийн байнгын хороон дээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “Та нар коммунист хотын дарга шигээ болсон байна. Яагаад автомашины татвар ингэж огцом нэмэгдэхэд хэн ч дуугарахгүй байгаа юм” зэргээр ярьжээ.
Автомашины татвар аль нэгдүгээр сарын эхээр нэмэгдээд, зургадугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн явж байгаа. Дав.Цогтбаатар өөрөө тухайн цаг үед нь яагаад ярьсангүй вэ.
Энэ бол хөшигний ард яригдаж буй, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг Л.Оюун-Эрдэнийг дагалдуулан огцруулах тухай асуудлын ердөө ил өнгөн тал нь юм.
Хэдийгээр дараагийн Ерөнхий сайдад дэмжигдсэн Г.Занданшатар “Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэнэ” гэж хэлсэн талаар албан бус мэдээлэл явсан ч, энэ бол Бага хурал дээр Нийслэлийн Засаг даргын сандал суудлын яриа хөндөгдсөнийг баталж байгаа хэрэг.
Х.Нямбаатар биеийн хэлэмж, зан авираараа шүүмжлүүлдгээс биш энэ төвөгтэй албан тушаалд томилогдсоноос хойш хийсэн, бүтээснийг нь жагсаавал сайн үнэлгээ авна. “Шар айраг”-ийн Э.Ганхүү бичсэн шиг, Х.Нямбаатар бол Э.Бат-Үүлийн хамт бичигдэх хэмжээний ажилсаг, ажил хэрэгч хотын дарга, менежер болж байгаа.
Тэгээд ч ХЗДХ-ийн сайд хийж явсан, өгсөх, мандах ирээдүйтэй улс төрийн карьераасаа шууд татгалзаж, УИХ-ын гишүүнээсээ больж, хот гэсэн бөөн асуудлын үүр уурхай дээр очно гэдэг хэвийн биш сонголт байсан юм. Нам нь тулгасан учраас л тэр үүнийг дааж авсан.
Нийслэлд маш олон ажил хийгдэж, ид өрнөж, бужигнаж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ дэд төв” төслийн гүйцэтгэгчээр хятад компани сонгочихсон нь зарим талаар нийгмийн эсэргүүцлийг өрдөөд байх шиг. Үнэн хэрэгтээ монгол компаниуд ямар хугацаанд хийх вэ, хэдий хэр төсөв шаардах вэ гэдгийг тэр мэднэ. Байж болох хамгийн богино хугацаанд л ашиглалтад оруулчихмаар байдаг. Харин монгол барилгын компаниуд тендер аваад төсвийн жил дамнадаг жишиг тогтоочихсон.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон нь шалтагтай, шалтгаантай байг. МАН дотор дахиад дараагийн ээлжийн “хоолонд” орох үйл явц явагдаж байгааг харах ийм том институтийн хувьд харамсалтай л байна. Шинэ сайд нарын сураг сонсох нь ээ л дэндүү хангалтгүй. Үеийн хагарал, засаглалын хуваагдал, талцал маргаан, эрх ашиг байж болно. Үүгээр далимдуулж Улаанбаатар хотыг л хорлож болохгүй.
Учир нь бүх утгаараа бүрэн гацаанд орчихсон бүтэц бол Улаанбаатар. Аваръя гэвэл Х.Нямбаатар шиг “хэвийн бус” хүн л хэл амнаас айлгүй зорьсон бодсоноо хийж, зүтгэж, муйхарлаж ажиллахаас аргагүй. Сэхээтэн дүртэнгүүд бол Нийслэлийг авахаас айна. Айлгүй очсон нь Нийслэлд хэрэгжих, Х.Нямбаатарын эхлэлийг нь тавьсан том том төсөл хөтөлбөрүүд дээр эзэн суух хүслээр л цэнэглэгдэнэ.
МАН тулхтай улс төрийн хүчин гэвэл дотоод талцал, маргаандаа Улаанбаатар хотын асуудлыг тусад нь авч үзээсэй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za daa, burduuleed bag, hiij haltuurdaj oromdoj baigaag n harahad ch bazaahgui l ur dunte I bga shu Nyambaatar. Ter orlogch huu ch gesen peedeltseed, kommunist batsaan bna lee
Чи амаа хамхи
Нямбаатар шиг сайн муугаар дуудуулаад тууштай зүтгэдэг хотын дарга ойрын жилүүдэд дахиж гарахгүй гэдэг нь тодорхой шүү дээ. Ийм төлөвлөлт нь эвдэрсэн гажсан хотод төлөв хүн очоод удаан тэсэхгүй. Манай хот чинь дампуу. Жаахан крази хүн л урагшлуулнө
Like сэтгэгдэл өгсөн байхөд хасагдаж гараад байгаа нь ямар учиртайм бэ?
сэлбэ төсөлд хятад компани оруулдаг нь зөв . яагаад вэ гэвэл цаг хугацаа хожино сунжирсан барилга үнэ төсөв нь өсөөд �##�ь ч үгүй ацан ш�##�аа болдгоос сэргийлнэ , хулгай худ�##� бага гарна ,ажилчид нь ажилаа жигд таср�##�тгүй явуулна ажлаа хаяад архи ,самар жимсэнд �##�га болохгүй .харин хятад ажилчин орж ирвэл эмс хүүхнүүдийг ойртуулахгүй байлгах т�##� дээр цагдаа ,эмэгтэйчүүд ,олон нийтийн ТББ сайн ажиллах хэрэгтэй .
Төлгөн коммунист аа д�##�д ороорой
Юун Бат-Үүлээс хэд дахин илүү. Нийслэлийг поп улс төрчдийн дайрлагаас хол байлгах хэрэгтэй байна
Нямбаатар бол их зүтгэж байгаа, нийслэл ч овоо урагшлах шинжтэй. Нямбаад нилээн толгой сайтай боловсролтой баг л хэрэгтэй байна. Бу�####�ар бол өөрөө үнэхээр юм хийчих гээд зүтгээд байгаа
Нямбаатар монголио бодсон бол Хятад компаниудыг дэвжихгүй л байсан Монгол компаниуд ямар ч бариллагыг барьж байгаа шүү. Дөрвөлжин цемент монгол компани хийж чадахгүй гэсэн учир Хятадаас бордюр авах болсон гэж хэлж байсан хүн шүү дээ
НЯМБААТАР ӨӨРӨӨ ХААЛТЫН ГЭРЭЭТЭЙ ХӨЛСНИЙ БИЧИГЧЭЭРЭЭ ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЭХ ЭЭ БОЛИОЧ ЭЭ, ИЧИГ ИЧИГ ИЧИГ.
Үүл дарга шиг хүн хэрэгтэй байна л даа
Нямбаатар дарга ажлаа сайн хийж байгаа.Бат-үүлээс илүү сайн ажиллаж байгаа.Ажилд нь амжилт хүсье
Ажил хийж урагшлах гэхээр л ингээд улс төржөөд хэдэн биeнээ татаж унагасан Монголчууд тамын тогооны амьтад ч мөн юм даа
Бөгс бөөр ух�##�гүй Х.Нямбаатарыг бүх т�##�аар нь дэмжих хэрэгтэй!!!
БҮНД МЭДЭЖ БАЙГАА МОНГОЛ КОМПАНИУД ЛУЙВАР ХИЙГЭЭД 5-10 ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛДАГ БОЛХООР Л ИЙМ СОНГОЛТ ХИЙСЭН ГЭЖ
Chi ajilaa ugnuu kk
Хоёр үеэл хятадуудын барьцаанд орчихсон, тэдэнд төмсгөө атгуулчихсан юм биш үү, хаа сайгүй хятадууд, тоо нь ч их өссөн. Том том дуугараад л тамхиа баагиулаад л явцгааж байна.
Хятад цементээр хятад ажилчид барилга барина гэсэн шүү, монгол цемент чанаргүй бас тийм ихээр үйлдвэрлэж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр я�##�т ч үгүй хятадуудад төмсгөө атгуулсан хүний л үг мөн.
Монгол компаниуд ер нь их дампуу шдээ ц�##�ин мөнгөө өгөхгүй мурина дээрээс 1 жил хийх юмыг 2 3 жил болгоно �####�анууд
энэ Нямбаатар гэж *дарангуйлагч*-ийг нэн даруй Огцоруулахгүй бол МАН-ын Нэр хүндийг навс унагаж байна шүү
Энд нам ямарч хамаагүй эргүү дагз минь
Бордер бактер жинхэнэ дарангуйлагч ОГЦОР ОГЦОР ОГЦОР
Ер нь ингэж л газар чөлөөлөхгүй бол болохгүй
За энэ хотын ажлыг Нямбастар шиг л зориг зүрхтэй хэл амтай хүн хийнүү гэхээс өөр хүн худлаа шүү. Ажил хийж байгаа нэгнээ битгий аваад хаячихаараа даа.
Гайгүй шүү ажиллаж зүтгэж хэл ам татуулан сэтгэл гаргаж байгаа нэгийгээ урам өгч дэмждэггүй юмаа гэхэд дуугуй байж болдоггүй юмуу! Амаараа ажиллаж сайн хүн болох гэж хотыг юу ч биш болгосон нөхдүүдээ санцга�##�даа. Хүн болгоны сэтгэлд нийцүүлж байж хөгжинө гэвэл үлгэр шүү.
Арай хэтрээд байгаа учрааё л огцруулах тухай хөндөөд байгаа хэрэг. Автомашины татвар 4 дахин өснө гэдэг чинь юу гэсэн үг вэ!
5 дахин гээч! Зүгээр л дарангуйлагчийг �######�уул!
Chinii hereggui
Хотын дарга жинхэнэ ажил хийж байгаа.
�########�, Батүүлийн хамт бичигдэх гэнүү. л�##�рын с�##�га хулгайч �########�тай харьцуулахгүй ээ
Хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх гэхээр хийж бгаа хүнээ авч хаях санаа гаргаад энэ одоо нийслэлийн хөгжилд тустай юү! Олон жилийн бугширсан сэтгэлгээнээсээ с�##�ахад яанаа! ТҮЦ чинь хоцрогдоод бна.
Нямбаатар бүр Засгийн газраа давж хэтэрхий дураараа аашлаад байгаа юм чинь аргагүй дээ жишээ нь хаана шинэ цахилгаан станц барихыг Эрчим хүчний яам мэддэг болохоос хэзээ Нийслэл мэддэг байсан юм бэ??? Эцсийн эцэст үйлдвэрлэсэн цахилгааныг нь худ�##�даж авах т�##� нь Нийслэл биш эрчим хүчний систем шүү дээ!!!
Нямбаа уг нь заримдаа зөв юм хийгээд байх шиг зарим шийдвэрүүд нь тэнэг харагдаад байх юм, жнь тээврийн хэрэгслийн �##�бан журмын татварыг 4,5 нуг�##�аад байхдаа яахав дээ 1 нуг�##�ж болох бхад ард олны амьдр�##� ямар бгааг мэдсээр байж
Хотын хувьд энэ хүн зөндөө хийж бна.Хийх ч байх.Орон сууцжуул�##�тын хувьд ч гэсэн гаднынхнаас бариулахгүй бол би л гэхэд 2021 3 сард хамаг мөнгөө өгөөд байр захи�##�сан одоо хүртэл бичиг баримт нь гарч ирээгүй гэртээ ч ороогүй хүлээсээр хохирсоор сууна Акт гарах гэж 9 сар хүлээж бна.Бас дахин төлөвлөлт ороод байр ч үгүй газар ч үгүй болсон нэлээн хохирогч нар бгаа ш дээ.Барилгын компаниуд ингэж л хуурч бна...Зураг үзүүлж мөнгө аваад байр байхгүй...Баригдаа ч үгүй .Гаднынхныг компани нь дээр байх аа
Брожур болон бусад. Санхүү мөнгөний зарцуул�##�тад аудит хийлгэж ш�##�гуулахыг шаарданаа удахгүй.их дураараа дургиж байгаа шүү