УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Барилгын бизнест хөл тавьсан Э.Бат-Амгалан барилгын сайд болох уу

Маргааш /2025.06.11/ Шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газрын сайд нарын нэрс тодорно. Сайд нарын нэрсийн прогноз хөврөөд удаж байна. Марафон ч ид өрнөж байна. Түүн дундаас онцлоход Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэр дуулдаад буй юм.

Э.Бат-Амгалангийн хувьд энэ салбарт ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэж хэлж болно. Энэ салбарт хөл тавиад удаагүй ч байгаа.

Учир нь, түүний хувь эзэмшдэг “Опту” ХХК нь 2021 онд Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо буюу Улаанхуарангийн эцэст “Кайду молл” буюу олны мэддэгээр Cinema next гэх 10 давхар худалдаа, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн, 2022 оноос“Опту” ХХК нь “Кайду молл”-ынхоо замын урд найман блок, 23 давхар, нийт 966 айлын “Кайду сити” хотхоныг барьж байгаа юм.  

Нэмж хэлэхэд, Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр "Эрдэнэт үйлдвэр"-ийн гурван үүсмэл ордын нэгийнх нь хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн “Бльюмон металс” ХХК нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг, үлдсэн 30 хувийг нь Орхон аймгийн буюу Эрдэнэт хотын 24 мянган иргэн эзэмшдэг билээ. Тэд төртэй 34-51 хувийн асуудлаараа хэлцэлд орох учиртай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ххх
Ххх
6 сар 11, 2025 11:03

За болиооо .Баарны эзэн сайд болох юм уу?

9999
9999
6 сар 11, 2025 16:43

УЛСЫН ТӨРИЙН ЗОРИЛГООР БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАВИХАА БОЛЬНО ҮҮ. ЭРТХЭН САНАА ОНООГОО ХЭЛЭЭРЭЙ. БЛЬЮМОН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ АВСАН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОХ БАЙХ. ОДОО ЗЭС ЭРДЭНИЙ ХУВЬТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ. 70 ХУВЬ ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ БОЛ ДАНГААРАА ТЭР ДҮҮГИЙНХЭН ЭХНЭР Л ЭЗЭМШДЭГ БАЙХ

9999
9999
6 сар 11, 2025 16:45

ХАРИН БЛЬЮМОН БАНКНААС 14 ТЭРБУУМЫГ ЗЭЭЛЭЭД ЭНЭ ТӨСӨЛД ОРОХ ГЭЖ БАЙСАН ЭРДЭНЭТ Д ХЭНИЙГ Ч ОЙРТУУЛДАГГҮЙ БОЛХООР АРГАГҮЙ ЭРХЭНД ХУВЬЦАГАА ЗАРСАН БАЙХ. ЭСВЭЛ АЗ БОЛЖ ЭНЭ ХҮН ХУДАЛДАЖ АВСАН БАЙЖ Ч БОЛОХ ЮМ. ОДОО БАРИЛГЫН САЛБАРТ УЛС ТӨРЖӨӨД ЭХЛЭВЭЛ ГАМШИГ ЦААШАА ШҮҮ

9999
9999
6 сар 11, 2025 17:18

ЯМАР Ч БИЗНЕС ДЭЭШЛЭХИЙГ ХҮСЭХИЙН ИЖИЛ ЗЭС ЭРДЭНИЙ ХУВЬД ОРСОН БАЙХ ТЭГЭЭД ХЭТЭРХИЙ УЛСТӨРЖӨӨД БАЙХААР ЗАРААД ГАРСАН БАЙХ БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ МЭДЭЭЖ ХҮҮТЭЙ НЬ ТӨЛСӨН БАЙГАА ХАРИН ОДОО БАРИЛГЫН САЛБАРЫГ ЗӨВ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙХАД ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ИНГЭЖ УЛСТӨРЖҮҮЛЖ БИЧЭЭД БАЙГАА ДАЛД САНАА ЮУ ВЭ ГЭДЭГ СОНИН

9999
9999
6 сар 11, 2025 17:52

БАРИЛГЫН САЛБАРЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖ ЯАГ ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. БАНКНЫ МӨНГӨ БОЛ БАНКНЫ МӨНГӨ БАТАМГАЛАНГИЙН МӨНГӨ БОЛ ТҮҮНИЙ Л МӨНГӨ ӨӨР ХЭН ХЭН НЭГНИЙ МӨНГӨ БОЛ ТҮҮНИЙ Л МӨНГӨ ЯАГ ЯМАР ЗОРИЛГООР УЛСТӨРЖҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ

9999
9999
6 сар 11, 2025 18:38

ЗА ИНГЭЭД КОММЕНТ БИЧИНГҮҮТ IKON .MN ГАЗАР ХӨДӨЛСӨН ГЭСЭН МЭДЭЭГ НЬ ХУУЛААД АВЧ БАЙХ ЖИШЭЭТЭЙВ ИЙМ Л ҮЛ БҮТЭХ ХУЛГАЙЧДААР ДҮҮРСЭН БАЙНА ДАА

Зочин
Зочин
6 сар 11, 2025 18:43

За одоо өөрт ашигтай с�##�барын сайд бодохоор зүтгэж эхлэв үү дээ

Зочин
Зочин
6 сар 11, 2025 19:30

Яамдаа цөөлөөч ээ!!! Хэн дуртай нь сайд гэсэн нэр зүүж татварын мөнгийг идэх гэж улайрах юм.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 23:30

ene door comment bicheed baiga hund ene huni said boloh ni aimar chuhal baina te . Shunalaa barij diilehgui booj uheh ni te . amiaara hamgaalj uuruu uurtuigu herelddeg shaastan te . ashig sonirhilin zurchil gaj baidag yumaa shunalaa

Зочин
Зочин
6 сар 12, 2025 00:21

Энэ нөхрийн ард Хүрэлсүх Содбаатар байх шиг байгаа юм, тэд л бас Эрдэнэтийн овоолго бас хусаад байгаа юм даа. Хүүк ч бас овоо муу шунлтай гар байжээ

Иргэн
Иргэн
6 сар 12, 2025 22:12

Очиж очиж Бат-амг�##�ан сайд болох гэж үү, бүр гутарчлаа байна.

Холбоотой мэдээ

Back to top button