Гадаад мэдээДЭЛХИЙ

Маск Трампыг шүүмжилсэн зарим үгсээ буцааж авав

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг шүүмжилсэн зарим үгсээ буцааж авав. Тэр лхагва гарагт /2025.06.11/ Х дээр бичихдээ “Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Доналд Трампын тухай бичсэн зарим зүйлсдээ харамсаж байна. Арай л хэтрүүлсэн” гэжээ.

Маск хэд хэдэн нийтлэлээ устгасан юм. Устгасан нийтлэлүүд дунд нь Трампыг огцруулахыг дэмжинэ гэсэн нийтлэл байжээ. Татварын хөнгөлөлт үзүүлэх, төсвийн зардлын тухай хуулийн төслийн улмаас тэдний харилцаа муудсан. Хэдийгээр Маск зарим бичсэн зүйлээ хэтрүүлсэн гэсэн ч тус хуулийн төслийг шүүмжилснээсээ буцаагүй юм.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, Цагаан ордны Тамгын газрын дарга Сюзи Уайлс, Маскийн удаан хугацааны найз, Трампын криптовалютын асуудал эрхэлсэн дарга Дэвид Сакс нар тэднийг эвлэрэхийг уриалсны дараа Маск буулт хийлээ гэж хоёр эх сурвалж хэлжээ.

Тэдний маргаан хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн үнэтэй туссан юм. Маск, Трамп хоёр маргаж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.06.04/ “Tesla” компанийн хувьцаа 14 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 150 тэрбум ам.доллароор багассан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button