УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Жавхлан гүрийсэн ч, төсөвт тодотгол хийхээр болов

Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв тодотгохгүй" гэж эцсээ хүртэл гүрийсэн. Тун саяхныг болтол буюу тавдугаар сарын 23-нд хүртэл "Баталсан төсөвтөө итгэлгүй байгаа бол төсөв батлах хэрэг байна уу, О.Цогтгэрэл гишүүн ээ" хэмээн томорч байв.

Гэтэл шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар "Ирэх долоо хоногт төсвийн тодотгол өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна" гэж шуудхан хэлэв. Тэгэхээр энэ долоо хоногт танхимаа бүрдүүлээд ирэх долоо хоногт төсөв тодотгол руу шуудрах нь тодорхой боллоо.

Шинэ Засгийн газарт өнөөгийн эдийн засгийг дордуулахгүй байх хүндхэн үүрэг оногдоод байна. Үүсээд хүндрэлүүдийг тоочвол,

  • 2021 онд 15 их наяд төгрөг байсан улсын төсөв 2025 онд 33 их наядыг давж, хоёр дахин тэлсэн.
  • Төсвийн орлого 4.1 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар буурсан.
  • Зээлийн дүн 4.6 их наяд буюу өмнөх оны мөн үеийнхээс 22.1 хувиар өссөн.
  • Засгийн газрын өр 2025 оны байдлаар 16 хувиар нэмэгдэж, 34.6 их наядад хүрсэн.
  • Инфляц он гарснаас хойш 10.6 хувь буюу хоёр оронтой тоо руу орсон. 
  • Ам.доллар 3600 шүргэж, төгрөгийн ханш ам.долларын эсрэг 750 орчим төгрөгөөр суларсан. Валютын нөөц багассанаас төгрөгийн ханшийн сулрал явагдсаар байна.
  • Нүүрсний дундаж 2025 оны эхэн үед 40 хувиар буурч, тонн тутмын үнэ ойролцоогоор 100 орчим ам.доллар болсон

Эдгээрийг улам дордуулчихгүй байх нь дараагийн Засгийн газрын нэн тэргүүний асуудал болчхоод байна.

У.УЯН


Манай редакцын өмнө нь тоймлон хүргэж байсан нийтлэлийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ДАРХАНЫ ОРК
ДАРХАНЫ ОРК
6 сар 13, 2025 08:07

УЛСАА ӨРӨНД ОРУУЛЖ БАЙГААЛ ЧААНААЛ ГЭЭД БАЙСАН ОРК ЛДОО‍, ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ ЭНЭ ЗДУУНУУДЫН УЛСААС ЧААСАН МӨНГӨ МАШИН ЦҮНХ КАЗИНО ГЭЭЛ АЛГА БОЛДОГТ БАЙГААН...

Зочин
Зочин
6 сар 13, 2025 08:17

Жавхланд Оюун-Эрдэнээс эхлээд эвссэн том мангасууд шах�##�т дарамт үзүүлж байсан биз. Кабинетийн эсрэг зүйл ярьж болохгүй л байсан байх.

Зочин
Зочин
6 сар 13, 2025 09:27
Reply to  Зочин

Эсрэгээрээшт. Энэ чадваргүй Сангийн сайдыг болиулах гэхээр үeэл ах Хүрэлсүх нь хамга�##�аад

Зочин
Зочин
6 сар 13, 2025 09:02

УЛСЫН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ХЙИСЭН ХҮМҮҮСИЙГ САЙТАР ШЛГААД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ЮУН ПАРЛАМЕНТАД СУУЛГАХ ӨӨР ГАЗАР ХИЙХ

Зочин
Зочин
6 сар 13, 2025 09:14

Аль эрт л төсвөө тодотгох байсан, ёстой л үнэнд гүйцэгдлээ. Энэ төрд Монголын төлөө гэх нэг ч хүн байна уу

Зочин
Зочин
6 сар 13, 2025 09:23

Одоо огцроод �######�ж үз дараа нь чамтай хатуухан тооцоо бодноо өлбийсөн хулгайч минь

ИРГЭН
ИРГЭН
6 сар 13, 2025 09:30

Одоо наад даам гарсан нөхрийг солих цаг нь болсон байх аа

Зочи
Зочи
6 сар 13, 2025 15:44

МАНИН ЮМ ШИГ ГОМО ЮМ ШИГ ЭНЭ СОНИН ГАРЫГ ТӨРӨӨС �######�УУЛААЧЭЭ ЭНЭ НӨХРӨӨС ЧИНЬ СОНИН СОНИН ЮМ МӨН ХУЛГАЙ ИХ ЮМ СОНСОГДДОГ ОЛНЫ ҮГ ОРТОЙ ШҮҮ �######�УУЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
6 сар 13, 2025 16:05

Ухаа худаг уул уурхайн 30 хувиааа аваачэээ

уншигч
уншигч
6 сар 13, 2025 18:57

Энэ Жавхлан гэдэг урвагч ямар санаатай нөхөр вэ. Монголыг элгээр нь хэвтүүлэх гэж байна уу эсвэл д�##�дыг хардаг монголын төсөвт тодотгол хийхгүйгээр болно гэдгийг мэргэлж мэдээд байгаа бөө юм уу.

Зочин
Зочин
6 сар 14, 2025 20:39

Энэ хөгийн хогын амьтаныг �######�уул...

Зочин
Зочин
6 сар 16, 2025 18:06

Долийж солийсон эргүү �########�

Холбоотой мэдээ

Back to top button