Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Г.Занданшатар Булганд нисдэг тэргээр очиж, уулзалт хийжээ: Хуучин сайд нар улирч, Ерөнхийлөгчийн нөлөө орох магадлал дийлж байна

УИХ-ын залуу дийлэнх гишүүд нэгдэж, Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан хуучин сайд нарыг улираан ажиллуулахгүй байх нь зүйтэй гэж шаардлага хүргүүлсэн. Энэ бол баасан гарагийн үйл явдал. Улмаар бямба, ням гарагтаа шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болно гэсэн хүлээлт байсан. Гэвч өнөөдөр мөн л өргөн баригдах магадлал тун бага байгаа аж.

Булган нисэх буудалд бямба гарагт R66 нисдэг тэрэг буужээ

Тэгвэл, эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатараас Булган аймаг руу нисэж, тэнд тодорхой уулзалтууд хийжээ. Мэдээллийг магадлахаар Булган нисэх буудлын датаг авч үзвэл,

  • Зургаадугаар сарын 14-ний бямба гарагт өглөөний 08.30 цаг өнгөрөөд Mongolian Airways-ийн R66 нисдэг тэрэг газардсан
  • Тухайн өдрийн орой 17.00 цаг орчимд буцаад ниссэн байна.
Бямба гарагт Булган нисэх буудалд газардсан R66 нисдэг тэрэг

Үүнээс өмнөх хоёр өдөр нислэггүй байсан нь харагдаж байна.

Гэхдээ Mongolian Airways-ээс бидэнтэй холбогдож, дээр дурдсан нисдэг тэрэг нь Хөвсгөл аймгаас шатахуун цэнэглэх зорилгоор Булган аймагт түр буудаллаад буцсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар сууж яваагүй гэдгийг хэллээ.

Хуучин сайд нарын дийлэнх үлдэх чигтэй

С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн гээд Засгийн газарт багтаж үлдэх хүсэлтэй сайд нар олон байгаа. Одоогийн байдлаар Ч.Номин л нэгэнтээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хариуцлага хүлээн ажиллаж байсны хувьд, дараагийн кабинетад орохгүй гэдгээ ил тод илэрхийлээд буй.

Харин анх удаа сонгогдсон болон залуу дийлэнх УИХ-ын гишүүд нийлж, гурван шаардлага бүхий албан бичигт гарын үсэг цуглуулан, Ерөнхий сайдад өргөн бариад буй.

Гурван шаардлагад жендерийн тэгш байдлыг хангах, УИХ-ын гишүүд дотроос сайд нарыг бүрдүүлэх зэрэг утга дурдагдаж байгаа ч бүхэлдээ бол: Хуучин сайд нарыг дахин томилох нь зарчмын хувьд буруу гэсэн утгатай юм.

Амралтын өдрүүдэд ч энэ шаардлага ихээхэн хэлэлцэгдэж, Үндсэн хууль зөрчсөн, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан явдал гэцгээж байгаа. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал парламентад дахь туршлагатай хуульчдын төлөөллийн хувьд, тус шаардлага огтхон ч хууль зөрчөөгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Бүтэц төдийлөн хумигдахгүй, томилгоонд Ерөнхийлөгчийн нөлөө өндөр байна

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдох өдрөө УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн танхимын бүтэц, бүрэлдэхүүний талаарх ганцхан үг хэлсэн.

Энэ бол "Цомхон биш зохистой байхыг эрхэмлэнэ" гэсэн үг байв. Өөрөөр хэлбэл, яамдыг цөөлж, тодорхой сайд нарын албан тушаалыг цомхотгоно гэдэг олон нийтийн хүлээлтэд амлалт өгөөгүй.

Өдгөө Г.Занданшатар гурван үндэсний хороог татан буулгахаас бусдаар яамдыг буюу ЗГ-ын бүтцийг хэвээр хадгалах чигтэй. Тодруулбал, Үндэсний хороодын сайдын статус бүхий дарга нарыг томилохгүй үлдээнэ. Улмаар төсвийн тодотголоор зардлыг нь таначих аж. Ингэснээр Засгийн газрын тухай хуулийг хөндөхгүй өнгөрөх юм.

Тэгэхээр Засгийн газарт АН-ын зургаан сайд (хоёр үндэсний хороог хасаж тооцов), ХҮН намын хоёр сайдын суудал гарч байна. Жижиг намууд эвсэхгүй гэдгээ илэрхийлж, АН бүр тас гэдийчхээд байна. Энэ аясаар МАН дангаар засаглах нь үндсэндээ тодорхой болчхоод буй юм. Хуучин сайд нараас Ч.Номин явж, танхимаа дэлбэлсэн Н.Учрал тэргүүн шадар сайд, С.Бямбацогт ЗГХЭГ-ыг удирдах зэргээр хувилбарууд яригдаж буй юм.

Эмэгтэйчүүдийн квотод Х.Булгантуяа, А.Ариунзаяа нар яригдаж буй ч саях хагарлын үеэр тэд Л.Оюун-Эрдэнэ талд байсан учир дэмжлэг бага байна. Ерөнхийлөгчийн хүн тул Б.Батцэцэг улирч, Ч.Ундрам сайдаар нэмэгдэх чигтэй буй. Төсвөө тодотгохгүй гэж гүрийсээр байсан ч тодотгох үнэнд гүйцэгдээд буй Б.Жавхланд Сангийн яамыг хэвээр үлдээж, эрчим хүчний салбарт хэрэг мандаасан Б.Чойжилсүрэнд "ачаагаа үүр" гэх том даргын чиглэл ирсэн гэх. Үндсэндээ асуудал таригчдаа явуулахгүй, асуудлыг нь үүрүүлнэ гэж тооцсон логик харагдана.

Ингэж Л.Оюун-Эрдэнийн огцорсноос хойш Монголын улс төрд үлэмж нөлөөтэй байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнд ихээхэн анхаарал тавьж байгаа нь тодорхой болов. Тэд Б.Бат-Эрдэнэ, З.Мэндсайхан зэрэг хуучин сайдаар ажиллаж байсан залуусыг эргүүлж татах уу гэх хувилбар ч бий. Тодруулбал, У.Хүрэлсүхийн мэддэг, хамтран ажиллаж үзсэн, түүний итгэлийг хүлээж байсан улстөрчдийг Засгийн газарт оруулах яриа хэлэлцээ дийлэхээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхланд Монгол улс өртэй юм бэ? МАН өртэй л юм байгааз тэгээд сангийн яамыг 3 засгийн хугацаанд улираад авчихлаашт. Ямар учиртай юм бэ? Энэ нөхөр улс мөнгөтэй байхад баахан соёлын төв барьсан, ард иргэд татварын дарамтанд ороод бууруулаачээ гэхээр үгүй гээд тас гүрийгээд хэвтчихдэг дарханы гуйлгачин нөхөр штээ. ЧИ ЗҮГЭЭР АРИЛ ЖАВХЛАААААААААН ЧИ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НҮГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүрэлсүхийн үeэл дүү

Зочин
Зочин

Чойжилсүрэн хулгайчыг �######�уулаачээ Хүрэлсүх ээ

2-Р ЭЭЛЖ ЭЭ
2-Р ЭЭЛЖ ЭЭ

МАН-ы гарын үсэг зурсан 30 гишүүн + АН 42 гишүүн ханг�##�ттай огцоруулна аа,,,,,,,,,,итгэлтэй байцгаа хө

Зочин
Зочин

Жавхлан гэж чадваргүй нөхрийг Сангийн яамнаас с�##�гахгүй бол төсвийн �##�дагд�##� эдэр огт сайжрахгүй ээ. Чадваргүй гар

Зочин
Зочин

Хуучин сайдуудыг болиочээ. Цомхон чадварлаг яамдтай болооч.

Зочин
Зочин

Хуучин сайдуудаас нэгийг ч бүү үлдээ

Зочин
Зочин

Ашиг сонирхлын зөрчилЧойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр нарыг засагт үлдээвэл Занданшатар намар хүрэхгүй түмбэржүржиг болно

Зочин
Зочин

Хүүрэлсүг �######�аач ээ.

Хуц
Хуц

Чааваас даа

Зочин
Зочин

Занданшатар тоглоход амархан хүүхэлдэй учраас нь Ерөнхий сайд болгож байгаа юм, монголд их гай тарьсан хүн шүү

Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ

Бөөлжисөө з�##�гиад үз

Зочин
Зочин

Хүрэлсүхээ чи Монгол төрөөс �######�аачээ. Дандаа ингэж новширсон юм хмпийж байх юм. Өмнө нь намаа хичнээн ч хувааж бутаргав

Зочин
Зочин

Byambatsogtiig z##luulaachee

Змапочин
Змапочин

Ман г мхн гэж нэрлэе хөрөнгөтний нам

Зочин
Зочин

ЕСайдаа чоно борооноор гэгчээр Аймгуудын дарга нар чинь Гадаадад зуга�##�аад 2 сар ажлаа хийсэнгүй, одоо ч гадаадад явна, та мэдэж байна уу.

Зочин
Зочин

ХҮҮК ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ ХҮМҮҮСЭЭ ШАХААД ЭХЭЛБЭЛ ЭНЭТАНХИМ УРТ НАСЛАХГҮЙ ХОРТ ХАВДРЫН ЭЦСИЙН ШАТАНДАА ОРЧИХСОН ГЭСЭН ҮГ. ОГЦРОХ АМАРХАН ГЭЭЛ ТАЛБАЙ ДЭЭР ХЭД ОРИЛОХОД ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛНО ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ УЛС ОРНЫ ЭВ НЭГДЛИЙН БАТАЛГАА БАЙЖ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХОО БОЛЬЧИХООЧ ТЭГВЭЛ НЭГ МӨСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛООД ХҮҮК ЧИ НАСААРАА УЛСЫН ЭЗЭН БОЛООЧ ЧИНБАТЫН УНДРАМ ГЭДЭГ ЧИНЬ НӨХРИЙХӨӨ ХАЖУУД БОСОО СЕКСИЙГ СУРТАЛЧИЛСАН ХҮҮХДЭЭ БАЛБАДАГ БАЛАЙ ХҮЧИРХИЙЛЭГЧ МӨН ҮҮ? ХЭРВЭЭ ТЙИМ БОЛ ЭНЭ ЗАСАГ МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛЛОО ОГЦРОХ МААШ АМАРХААН

Зочин
Зочин

КС огцорохоор танхимаараа огцрох хуультай. Одоо зарчмын ёс зүй байхгүй болж, шун�##�тнуудын цөөхөн хоногийн настай ЗГ бүрэлдэх байх.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Ээ Засгийн газрын хуулиа хөндөж энэ бүх жанхуугаа зассан нь зүйтэй дээ

Зочин
Зочин

Гарууд нээрээ тоголчих юмаа

Зочин
Зочин

Хуучин сайдууд ажиллав�##� ажлаа мэднэдээ ер нь хуучин сайд нар ажилласан хамаагүй й дээр АН-ЫН сайд нар хэрэггүй

Зочин
Зочин

БҮТЭЛТЭЙ ЮМ ЕР АЛГА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮРГЭЛЖ ХУЛХИ ХУЛГАЙЧ НАРЫГ СОНГОДОГ БОЛХООР ӨНӨӨДӨР БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ Н ЭНЭ ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ САЛБАРАА ОГТ МЭДЭХГҮЙЧ ҮРГЭЛЖ САЙД БОЛДОГ БОЛГОДОГ ТЭНЭГ ТОГТОЛЦООГ ХАЛАХ ЦАГ БОЛЖЭЭЭЭЭ

Гайхав
Гайхав

Цэцэрлэгийн хүүхдүүд биш дээ! Тараагаад хаячих бололтой! Урваагүйн төлөө сайдад дэвшихгүй ! Түгжилдсэний төлөөх шагн�##� сайдад!! Горьгүй ээ!! Та нар улс орон хөмөрчихөв дөө!! Улай үзсэн тийрэнгүүд юм даа!!

Зочи
Зочи

80 гишүүн нөгөө т�##�д байх юм яааядаа байз.

Зочи
Зочи

Хүч тэнцвэргүй байд�##�д Яаж ЗГ аа авч явнаа.

зочин
зочин

хуучин сайд нар бүгд огцрох хэрэгтэй.Ерөнхий сайд нь огцорсон байхад үлдэх гээд гүрийж буй нөхөд ичих хэрэгтэй шүү.

Уншигч
Уншигч

Сайд болонгуутаа нисдэг тэрэг хөлөглөөд л. Цаашдаа яах бол?

Зочин
Зочин

Мөнхсайхныг �######�уулж ард түмэнд буян болооч дарга нараа

Зочин
Зочин

ХЭГ-н даргаар Б.Энхбаярыг томилооч

Зочин
Зочин

Хуучин сайдуудаас Амарсайхан, Бямбацогт 2 гайгүй ажиллаж байгаа харагддаг

Холбоотой мэдээ

Back to top button