УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн сонсголыг ТББХ хаалттай явуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн тавдугаар сард Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Ингэхдээ тухайн албан тушаалд тавигдах шаардлага болох төрийн албан хаагч байх, дээд боловсролтой, 45 нас хүрсэн, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй түүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшсэн байх, зөвлөлийн гишүүдтэй хамаарал бүхий эсэх талаар хүн нэг бүрээр хэлэлцэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй болон сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан  зургаан хүнээс Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгож нэр дэвшүүлсэн.

Үүний дараа дахин хуралдан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар тогтсон юм. Сонсгол энэ долоо хоногт болно. Гэхдээ байнгын хороо хаалттай хуралдаж аж.

Уг нь АТГ-ын дарга, ПЕГ-ын дарга, Ерөнхий сайд гээд томоохон албан тушаалтнуудыг ТББХ дэмжих эсэхийг нээлттэй хэлэлцдэг. Атал энэ удаад Төрийн албаны зөвлөлийн гишүүн болгох хоёр хүний сонсголыг хаалттай явуулах юм байна.

Иймд хоёр нэр дэвшигчийн мэдээллийг хүргэе.

  • Ц.Амартөгс 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 25 жил (дэс түшмэлийн албан тушаалд 8.8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 12, тэргүүн түшмэлийн албан тушаалд 4.7 жил) ажилласан туршлагатай, үүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа.
  • Б.Төгсцэнгэл 1978 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжилтэй, хуулийн магистрын зэрэгтэй, төрийн албанд 15 жил (Ахлах түшмэлийн албан тушаалд 8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 5.5, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил) ажилласан туршлагатай, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн шинжээч, референт, Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт, зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг хашиж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 17:44

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button