АН-ын бүлэг: Шинэ Ерөнхий сайдад бодлогын гурван шаардлага хүргүүлж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Тус бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван агуулга бүхий бодлогын ШААРДЛАГА хүргүүлж байгаагаа зарлав.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Нэгдүгээрт, Үндэсний статистикийн хорооны мэдээллийг АН-ын бүлгийн хуралдаанаар сонслоо. Төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа зэрэг сэтгэл эмзэглэм олон мэдээллүүд дуулдлаа. Ялангуяа хөдөөгийн айл өрхийн бодит орлогын хэмжээ 2019 оныхоос багассан гэдэг сэтгэл эмзэглэм мэдээлэл гарсан байна. Эдийн засаг өсөөд төсөв тэлээд байгаа хэр нь иргэдийн бодит орлого яагаад буурчхав гэдэг нь өнгөрсөн цаг хугацааны эдийн засгийн алдаатай бодлогын үр дүн гэж үзэхээс аргагүй.
Хоёрдугаарт, эрчим хүчний нөхцөл байдлын талаар мэдээлэл авах байсан. Гэтэл салбар хариуцаад, ирээд мэдээлэл хийх сайд байхгүй байгаа нь харамсалтай.
Гуравдугаарт, шинээр томилогдсон Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүлж байна. Шинээр үүсгэн байгуулагдах Засгийн газраас шаардах асуудлууд бийг танилцуулна.
- Авлигын индексээр Монгол Улс 42 байраар ухарсан. Эдийн засаг дахь төрийн оролцоо салбар бүрд асар ихэссэн.
- Иргэдийн ахуй амьдрал, хэрэглээний барааны үнэ, бодит орлоготой холбоотой шаардлагуудыг Монгол Улсын Ерөнхий тавьж байна.
- Эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх тодорхой шаардлагуудыг тавьж байна.
Дөрөвдүгээрт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Х.Тэмүүжин нарын 20 гаруй гишүүдийн өргөн бартсан хуулийн төсөл. Б.Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар баасан гарагийн өглөө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барина гэсэн амлалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өгсөн. Улмаар өнөөдөр өглөөнөөс буюу даваа гарагаас төсвийн тодотголоо өргөн барьж ажилдаа орно гэсэн. Гэвч МАН-ын бүлэг хуралдаагүй, Засгийн газрын бүтцээ өргөн мэдүүлээгүй байна. Монгол Улсад тулгамдсан маш олон асуудал бий. Эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний асуудал хямрал руу орж байна" гэлээ.
Бодлогын шаардлагад,
Нэгдүгээрт, авлига болоод засаглалын асуудал тулгамдсан асуудал боллоо. Бүх асуудлын үндэс суурь болж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа нь авлигын үндсэн суурь болж байна. Тиймээс эхний ээлжинд яамдын тоог 50 хувиар, төрийн тусгай болон захиргааны алба хаагчдын тоог 20 хувиар бууруулах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох. Орон тоог нь хоёр дахин бууруулж, үр өгөөж бүтээмжийг эрс нэмэгдүүлэх. Татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах. 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох шаардлагыг тавьж байна.
Улсын нэгдсэн төсвийг тодотгож, төсвийн урсгал зардлыг 20 хувиар танах, хөрөнгө оруулалтаар үндэсний аж ахуй нэгжүүдийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах. Мега гэгдэх төслүүдийг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэх. Үр ашиггүй төслүүдийг хаших.
Гуравдугаарт, Эрчим хүчний хямрал бодитоор нүүрлээд байна. ДЦС-3-ын ослын улмаас эрчим хүч, дулааны тасалдал үүсэх эрсдэлтэй энэ үед салбарын реформыг хийх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uursduu said tawih bolhooroo hed ch baij boldog hernee uursduu orku bolhooroo 50% buuruul genuu hahahaha joohon medremjtei baildaa. Yadaj l yamgui saiduudaa boliul gewel iluu onono
Ннэ жарг�##�ан гэгч дуугүй л байхгүй бол хэцүүдэнэ шүүүү