Улс төрийн мэдээ

Авлигын мөнгөөрөө Ж.Ганбаатараас байр авсан гэх А.Мөнхтайван нарын шүүх хурал маргааш болно

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайван, Худалдан авалт хариуцсан ажилтнаар байсан Б.Цэнд-Аюуш, "Сетунари" ХХК-ийн захирал асан Д.Энхтуяа, нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болох товтой.

Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5  дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тодруулбал, түүнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг барих барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас хахууль авч “Энканто таун” хорооллыг барьсан. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгалт анх эхэлсэн түүхтэй.

Хэрэг шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэх талаар бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 16, 2025 17:43

Дандаа хулгайч нар

Зочин
Зочин
6 сар 16, 2025 17:45

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
6 сар 16, 2025 18:17

Энэ Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын нөхдүүд ноо той шүү

Холбоотой мэдээ

Back to top button