Жижиг намууд өнөөдөр хуралдаж Засагт хамтрах эсэхээ шийднэ

Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдоод буй. Тэрбээр энэ долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барих ёстой.
Уг нь өнгөрсөн баасан гарагт /2025.06.13/ шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-ын чуулганд өргөн барих чиг гарсан ч цуцлагдсан. Мөн энэ өдөр ордонд ИЗНН болон Үндэсний эвсэлд шинэ Засагт хамтрах санал ирсэн ч Б.Батбаатар, Н.Номтойбаяр нар гэдийж байгаа талаар яригдав.
Эндээс жижиг намууд Засагт хамтрах нь ойлгомжтой болж, Ерөнхий сайдаас ИЗНН-д хүргүүлсэн Засгийн газарт хамтрах зөвшилцөл ч ил болоод буй.
Харин АН-ын хувьд гуйсан ч Засгийн газарт орохгүй гэх байр сууриа хэдийн илэрхийлсэн бол өмнөх Засагт хамтарсан ХҮН нам мөн л шинэ Засагт сайдын суудлаа ахиулж орохоор хэлэлцэж байгаа гэх яриа хөшигний ард хөвөрч байна.
Ямартай ч шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг яаралтай өргөн барьж, улсын ажлыг явуулах шаардлагатай тул Засагт хамтрах жижиг намууд өнөөдөр тус тусдаа хуралдаж эцсийн шийдвэрээ гаргахаар болжээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-н бага хур�##� нь хамтрахгүй гээд шийдсэн яасан бэ. Хүүк хамтарлаа гэж загнаад байсан яасан бэ. Хэлсэн үгнээсээ ээг өдрийн дараа л эргэж буцсан юмнууд
Монголд �##�уурчин луйварчин хулгайчид нь засаглаад удаж байна Нотойбаяр гэх �##�уурчин хүчирхийлэгч сайд болох юмуу
АЛД ЦЭНХЭР ХАДАГ МӨНГӨН АЯГАТАЙ СҮҮ БАРИН ТЭРГҮҮНЭЭ МЭХИЙЛГЭЖ ГУЙЯ БҮХ САЙДАА ӨГЧИЙ ХӨӨШ ГУЙЖ БАЙНА ТЭХ ҮҮ? ЗАСАГТ ОРЧИХООЧ ДЭЭ ТА НАРГҮЙГЭЭР МОНГОЛ СӨНӨНӨ ЦААШАА ЯВАХГҮЙ ГЭЖ АРД ТҮМЭН ХАЛУУН НУЛИМСАА УРСГАН УРСГАН ГУЙЖ БАЙНА ОРЧИХ ТЭХ ҮҮ?
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!