МАН-д хагарал авчрах найман сайдын суудлын 16 кноп

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр орой парламентад суудалтай улстөрийн гурван намд /ХҮН, ИЗНН, ҮЭ/ хамтарсан Засгийн газар байгуулах саналаа хүргүүлсэн.
Товхондоо, 16 кнопыг Засгийн газрын зургаагаас найман сайдын суудлын үнээр авах гэж байна.
Ардчилсан намыг гаргаад бусад намуудтай хамтарчихвал алзахгүй, Засгийн газар тогтвортой байж чадна гэдэг итгэл үнэмшлээр дүүрэн байв, МАН-ынхан эхэндээ. Гэтэл өнөөдөр асуудал өөрөөр эргэчихлээ.
Нэгт, АН-ын 42 гишүүн хүчтэй сөрөг хүчин болон хувирчихлаа. Тэд яамдынхаа тоог 50 хувиар танахаас эхлээд өчигдрөөс том шаардлагууд тавиад эхэлчихсэн.
Хоёрт, МАН дотор Л.Оюун-Эрдэнийн гэх автортой 30 гишүүн бий болчихлоо. Гурван намын 16 хүнд зургаагаас найман суудал өгвөл томилгоонд гомдсон МАН-ын 30 гишүүн бий болно гэсэн үг. МАН-ын 68 гишүүний 48 нь сайд болох амбицаа илэрхийлсэн гэдэг нь инээдэм биш. УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн задарч, Ардчилсан намын дараа орох том сөрөг хүчин бүхий бүлэг бий болохын цондон юм. Гурван намын хамтралын 16 кнопыг нэмээд нэмээд сөрөг хүчин болох Ардчилсан намын 48-ыг давахгүй. Товчхондоо, МАН жижиг намуудтай хамтарсан ч, АН-ын 48 кнопоос давсан сөрөг хүчнийг бүрдүүлж чадахааргүй нөхцөл байдал үүсэх нь.
Гуравт, МАН дангаараа Засгийн газраа байгуулбал гурван намтай хамтарснаас дээр гэх хувилбар. Чингэвэл 68 гишүүний цул чанараа хадгалах боломжтой. Намаа зангаргатайгаар зангидаж чадвал ЗГ-т ч аюулгүй гэгдэж байгаа нь бараг үнэнд дөхөхөөр.
16 кнопын төлөө зургаагаас найман сайдын суудлын үнэ төлөх үү. АН-тай буцаад хамтрах уу. МАН дангаараа засаглах уу. Хүлээх л үлдлээ.
Өмнөх нийтлэлийг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сайд өгнө гэж бхгүй шүү, хүн-2, үэ-1, нн-1 өгөх хэрэгтэй, ман-дотор сайд хийх боломжтой хүн зөндөө байхад тэгж зөрчил үүсгэж болохгүй, амархан огцорно шүү
Дангаараа ЗГ байгуулаад ажиллах зориг, эв нэгдэл �##�га уу. МАН чуудаа
Гол нь бие биедээ итгэхгүй байна л даа. Хутгаа нуучихсан л дүрэхгээд байгаа болхоор