НИЙГЭМНийгэм мэдээ

Орон нутаг зам ашигласны 1000 төгрөгөө нэмж, төсөв хүлээсэн эвдэрхий замуудаа зас

Монгол Улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд онцгойлон анхаарал хандлуулж, тус салбарыг дэмжинэ ажиллаж буй.

Үүний үр дүнд манай улсад ирсэн жуулчдын тоо 2024 онд  727.4 мянга хүрсэн. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн дүн байв. Энэ жил ч мөн ялгаагүй дөрвөн улирлын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд ААН-үүдэд зээл олгож жуулчид таатай үйлчлүүлэх, монгол өв уламжлалаа сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагааг өргөжүүлээд байгаа билээ.

Харин энэ онд манай улсад 241.7 мянган жуулчин ирээд байна. Мөн дулааны улирал эхэлж, жуулчдын оргил үе ч эхэллээ.

Иймд үйлчилгээнээс гадна гадаад, дотоодын иргэдэд тулгамдаж буй гол асуудал болох орон нутгийн замыг засах зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Учир нь өнгөрсөн онд л гэхэд зам тээврийн ослын улмаас дөрвөн гадаадын иргэн амь хохирсон харамсалтай тохиолдол гарсан.

Мөн өнгөрсөн жилүүдэд ч мөн орон нутгийн замын чанарын асуудал яригдаж, хүний амь эрсэдсэн ослын тоо нэмэгдэж байгаа ч ихэнх аймгууд одоог хүртэл замаа засаагүй хэвээр байна.


-Хамгийн их эвдрэлтэй замууд-

Цахим сүлжээнд хамгийн их осол, эвдрэлтэй гэж бичигдсэн. Одоо ч янзлаагүй, яригдаж буй замуудыг хайж үзэхэд дараах орон нутгийн авто замууд хамгийн түрүүнд гарч ирж байгаа юм.

Үүнд:

  • Батсүмбэрэлээс Түнхэл хүртэлх авто зам,
  • Архангай аймгийн төвөөс Цэнхэр сум хүртэлх зам буюу А0603 зам,
  • Булган сумын эвдрэлтэй 27 км авто зам,
  • Говь-Алтай аймгийн Цав шандаас аймгийн угтах хаалга хүртэлх зам,
  • Хэнтий аймгаас Дорнод орох зам дахь “тамын 50 км” зам,
  • Баруунбүрэн-Эрдэнэт, Эрдэнэтээс Баруунбүрэн хүрэх авто зам,
  • Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам,
  • Дундговиос Луус, Хулд, Дэлгэрцогт хүрэх авто зам,
  • Цогтцэций-Улаанбаатар чиглэлийн авто зам,
  • Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн авто зам, 
  • Чойр-Улаанбаатар чиглэлийн авто зам,
  • Булганы Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам,
  • Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам,
  • Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам,
  • Хөвсгөл аймгийн зарим зам батгаж байна.

Эдгээр нь бүгд эвдрэлтэй, олон удаагийн давтамжтай осол аваар гарсан газрууд бөгөөд тухайн замууд дахь осол болон бодит байдлын зургийг иргэд сошиалд олонтоо нийтэлж байжээ.


-Зам тээврийн осол, хохирсон иргэдийн статистик-

Тээврийн цагдаагийн албаны тайлангаас харахад,

Өнгөрсөн онд зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд 2024 онд 30977 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд 97.2 хувь нь жолоочийн буруугаас бол 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.4 хувь замын нөхцөл, техникийн гэмтлээс шалтгаалсан гэж үзжээ.

Харин орон нутаг дахь ослын статистикийг харвал,

  • Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт хамгийн их буюу 501-606 зам тээврийн осол,
  • Дундговь, Орхон, Ховд аймгуудад 123-400 зам тээврийн осол,
  • Говьсүмбэр, Говь-Алтай аймгуудад хамгийн бага буюу 63-79 зам тээврийн осол гарсан байна. Энэ үзүүлэлт нь аймгуудын хүн амын нягтаршил болон замын чанартай уялдаж байгаа юм.

Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн ослын улмаас 2024 онд 358 иргэн амь насаа алжээ. Дээр дурдсан Чойрын замд замд л гэхэд өнгөрсөн онд тээврийн 79 осол бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн амь насаа алдсан байна.


Иймд иргэдийг амь, нас эд хөрөнгөөр хохироод буй эвдрэлтэй замуудаа улсын хэмжээнд яаралтай засварлах даруй шаардлага бий. Орон нутгууд болон яам өнгөрсөн жилүүдэд төсөв харсаар тодорхой арга хэмжээ авч чадаагүй. Тиймд одоо хот уг асуудалд анхаарах болжээ.

Түүнчлэн зам засвар хойшилж байгаагийн голлох шалтгаан нь төсөв, санхүүгийн асуудал. Гэтэл одоог хүртэл орон нутагт зам ашигласны төлбөрт 1000 төгрөг хураадаг байна.

Энэ нь тус чиглэлийн замуудыг засварлахад хаанаа ч хүрэхгүй дүн. Тиймд орон нутгууд зам ашигласны төлбөрөө нэмэгдүүлж, иргэдийнхээ эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалан замаа зас. Цаашлаад жуулчдадаа ч нүүртэй байя. Бүхэл бүтэн улс байна даа.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 18, 2025 14:06

МУУСАЙН ҮМХИЙРСЭН АЛНУУДАА ЮМ Л БОЛ НЭМЭЭЧ ҮНЭЭ ГЭДЭГ БОЛЖЭЭ МАЙ ШҮҮ

Доржоо
Доржоо
6 сар 18, 2025 16:15

Ханг�##�ттай авч байгаа ард иргэдээс

Зочин
Зочин
6 сар 18, 2025 21:18

Зам ашигласны төлбөр маш бага байгаа. Асар их зардлаар тавьсан замаар хэдэн зуун км давхиж давхичихаад ганц мянган төгрөг төлдөг улс дэлхийд өөр хаана ч байхгүй.

Mөнх
Mөнх
6 сар 19, 2025 00:03

Том тэрэг л даац хэтрүүлэн явж эвддэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button