НИЙГЭМНийгэм мэдээ

Завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр ажиллуулна

НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 9 чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэллээ. 

Онцгой байдлын байгууллагаас урин дулааны цаг ирж, аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button