Г.Занданшатарыг "Онтрэ"-гийн хэлцэл хоног тоолон хүлээж байна

Шинэ Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдохын өмнө бичиж байв. "Монголын шинэ Ерөнхий сайд "Рио Тинто"-гийн шинэ захиралтай нүүр тулна" гэж. Нэгэнт Оюу толгой бол хоёр ч Засгийн газрын хувь заяаг шийдэж байсан урхагтай сэдэв.
Мэдээж нэг хүн л огцорчихвол төрийн ажил явахаа байна, гацна гэвэл энэ нэг хүнээс хэт хамаарсан засаглал. Энэ утгаар жагсагчдын шаардлага зөв байсан. Гэхдээ шинэ Засгийн газар Л.Оюун-Эрдэнэ шиг шийр зааж, идэвхийлэн тэмцэн ажиллаж чадах уу, үгүй юу гэдэг хэд хэдэн сэдвээр давын өмнө яригдахын нэг нь Оюу толгой мөн юм.
“Онтрэ” нь өөрийн эзэмшил дэх хоёр талбайгаа “Оюу толгой” ХХК-д шууд шилжүүлэх хэлцлийг Монголын Засгийн газрын оролцоогүй хийчихсэн. “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп давхар “Онтрэ”-гийн томоохон хувьцаа эзэмшигч. Түүнчлэн Гүйцэтгэх захирал нь ажлаа өгч, шинэ нь томилогдоогүй байгаа.
“Онтрэ”-гийн талбай нь “Рио Тинто”-той хийсэн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг бүх баримт бичгээр тусдаа асуудал гэдгийг УИХ, ЗГ-аас байгуулсан ажлын хэсэг тогтоогоод байгаа билээ.
Тийм ч учраас “Онтрэ”-гийн хоёр талбайг “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд ашиглуулахын тулд тусдаа гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Онтрэ”-гийн 34-өөс доошгүй хувийг ЗГ авах шаардлагууд үүсдэг.
Ямартай ч хэлцэл удааширч байгаатай холбоотойгоор “Оюу толгой”-д шилжүүлэх “Шивээ толгой” төсвийн ажил саатсан байна. Гүний уурхайн төсөл энэ талбайд үргэлжлэх ёстой. Иймд уурхайн хөгжүүлэлтийн ажил ч тодорхой хэмжээнд саатаад байгаа аж.
“Шивээ толгой” болон “Жавхлант” талбайд нийт ордын зэсийн нөөцийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений металлын 94 хувь нь агуулагддаг.
Нэг талаас хамтарсан ЗГ огцорсон нь асуудал удаашрахад нөлөөлж байна. Нухацтай авч үзэх ёстой сэдэв ч гэлээ зургадугаар сарын төлөвлөгөө улмаар тодорхойгүй хугацаанд хойшилж байгаа нь сөрөг үр дагавартай. Гэхдээ бас шинэ Ерөнхий сайд буюу Монголын Засгийн газрын байр суурийг сайтар тусгах нь ч Монголын эрх ашигт нийцэх юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд томилогддог өдрөө уг асуудлаар “Байр сууриа ил тод илэрхийлэх эрт байна. Хувь хүнийхээ хувьд “Онтрэ”-тэй тусдаа гэрээ байгуулах нь зүйтэй гэж боддог” хэмээсэн юм.
Оюу толгойн хэлэлцээг ХЗДХ-ийн яамны хэмжээнд ажлын хэсэг байгуулан хийж байсан. Одоо энэ болон АҮЭБ-ийн яамыг Г.Дамдинням толгойлох болчихлоо.
Иймд одоо "Онтрэ"-гийн асуудлыг яаралтай хийгээд оновчтой шийдэх, яриа хэлэлцээг эхлүүлэх хүлээлт нэгэнт эхэлж, хоног тоологдож байна.
Хүн нь биш бодлого нь тогтвортой ажилладаг засаглалын төлөө бид явж байгаа. Тийм учраас эдгээр өдрүүдэд Оюу толгой яах аргагүй энэ хүрээнд сануулах сэдэв билээ.
Г.САНСАРМАА
ӨМНӨХ КОНТЕНТ:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ НЭГ АМЬТАН ҮЙЛТЭЙ Ч ГАР ЮМАА НАНЧИДАА ЭДЛЭХЭЭС ДЭЭ ЗОВНОО ХӨӨРХИЙ ОЮУНАА АЗТАЙ ХҮҮР ЮМАА ОДОО САЙХАН СУЛ ГИШҮҮН БОЛОРМАА ТЭРГҮҮТЭЙ ӨӨРИЙХӨӨ ФРАКЦЫГ САЙХАН БЭЛТГЭЭД ХЭЛМЭГДЭГСЭДИЙН НАМ БАЙГУУЛААД ЭРГЭЭД ОРООД ИРЭЭ ДЭМЖЭЭД ӨГНӨӨ АСУУДАЛГҮЙ.
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidol devesger