“Рио Тинто” бол “Онтрэ” биш, Монголын Засгийн газар бүр ч биш

“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал Х.Амаржаргал гэдэг хүн “Онтрэ-гийн тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” руу шилжүүлэх ажиллагаа эхэлсэн. Ирэх сард дуусна” гэж ярилцлага өгсөн байх юм.
Стратегийн ордыг хэрхэн ашиглах вэ гэдэг бол Монголын УИХ, Засгийн газрын бүрэн эрх. Гэтэл “Онтрэ”-гийн ч, Засгийн газрын ч төлөөлөл биш мөртлөө хэрхэх тал дээр “Ажиллагаа эхлүүлсэн” хэмээн яриад сууж байна.
Дахиад, “Онтрэ компани ашгийн 34 хувиа Монголын Засгийн газарт өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн юм билээ” гэжээ.
“Онтрэ” бол тусдаа компани. “Рио Тинто” биш, “Оюу толгой” ХХК ч биш. Өмнөөс нь байр суурь илэрхийлжээ.
Мөн дахиад, “Онтрэ-гийн лицензүүд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг нь Засгийн газрын байр суурь биш” хэмээжээ.
Нэгт, энэ бол Засгийн газрын байр суурь мөн. Хоёрт, “Рио Тинто” бол Монголын Засгийн газар биш, байр суурийг нь мөн биш гэж тодотгох хүн Х.Амаржаргал бүр ч биш юм.
“Онтрэ”-гийн лицензийг “Рио Тинто” шийдэх хэрэг үү?
Оюу толгойн бүлэг ордод таван лиценз байна.
Гурвыг нь 2009 онд “Рио Тинто”-той хөрөнгө оруулалтын гэрээ зурж байгаад, өнөөг хүртэл олборлож байна.
Үлдсэн хоёр нь “Онтрэ” гэж компани дээр явж ирсэн. Одоо энэ хоёрыг ашиглая, олборлоё гэвэл логикийн бөгөөд хуулийн хувьд яах ёстой вэ? “Онтрэ”-тэй гэрээ байгуулна.
Тэгтэл юу болж байна? “Онтрэ” өөрийн лицензээ шууд “Оюу толгой” ХХК руу шилжүүлэхээр боллоо гэж мэдээлсэн.
Харин “Оюу толгой” ХХК бол маш тодорхой хэлэхэд, одоо олборлож байгаа гурван ордыг ашиглах хүрээнд л байгуулагдсан, нэг талаас “Рио Тинто”, нөгөө талаас Монголын Засгийн газар эзэмшдэг компани.
Тэгэхээр “Онтрэ”-гийн лиценз “Оюу толгой”-д ирчихээр, шинэ хоёр ордыг хэрхэн ашиглах вэ, ашгаа яаж хүртэх вэ гэдэг дээр ямар ч хамааралгүй “Рио Тинто”-той ярих болчхож байна. Бүх зүйл 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр явах юм байна. Гэтэл тэр гэрээ “Онтрэ”-гийн хоёр лиценз дээр хангалттай зохицуулалттай юу. Татвар, байгаль орчин, санхүүгийн үр ашиг гээд бүхий л сэдвээр тийм сайн гэрээ мөн үү?
Иймд яах аргагүй “Онтрэ”-гийн лицензийг “Онтрэ”-тэй нь ярьж, эргэлтэд оруулна. Эсвэл “Оюу толгой”-д шилжлээ гэхэд, зөвхөн шинэ лицензийн хүрээнд шинэ гэрээний асуудал, адаглаад нэмэлт өөрчлөлт яригдана. Ингэж байж хууль хэрэгжинэ. Ярих юм их байна. Гэтэл Засгийн газар байр сууриа эцэслээгүй байхад “Рио Тинто”-гийн Монгол дахь захирал дангаараа, бүх талуудын өмнөөс дуугараад эхэлсэн байх юм.
Лиценз шилжүүлэх асуудал 2021 оноос яригджээ
Яаж яваад “Онтрэ” лицензээ “Оюу толгой”-д шилжүүлэхээр болов?
“Онтрэ”-гийн толгой компани нь Канадын “Антрэ ресурс” бөгөөд, Монголд 2005 онд хуулийн этгээдээр бүртгүүлсэн. Яригдаж байгаа “Жавхлант”, “Шивээ толгой”-н ашиглалтын лицензийг 2009 онд албан ёсоор эзэмшсэн. Түүнээс өмнө, хайгуулын лицензтэй байхдаа Айвэнхоу Майнз (өдгөө “Оюу толгой”)-тай ашиг хуваах гэрээ ярьж ирсэн байдаг.
Харин лицензээ “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх компани хоорондын хэлэлцээрийг 2021 оноос хийж эхэлсэн байна. Энэ хугацаанд нийт дөрвөн гэрээний төсөл бэлтгээд байв. Харин ингээд шууд шийдчих асуудал биш тул, “Оюу толгой”-н ТУЗ дахь Монголын талын гишүүд хэлэлцэхээс хойшлуулсаар өдийг хүрсэн юм.
Гэтэл “Онтрэ”, “Оюу толгой” хоёр олон улсын арбитрт шүүхдэлцсэн. Шүүхийн шийдвэр 2024-2025 оны заагт гарсан. Ингэхдээ, лицензийг “Оюу толгой” ХХК руу шилжүүлэх нь зүйтэй гэсэн.
Энэ шийдвэрт дулдуйдан, одоо лиценз шилжүүлэх асуудал идэвхжээд байгаа.
Монголын Засгийн газрын байр суурь тусаагүй, компани хооронд яриад л шийдчих гээд байгаа энэ асуудал тэгэхээр 2021 оноос тавигдсан байна. 2024 онд бүр эрчээ авсан. Тэгсэн ч Засгийн газар байр сууриа тодорхой болгож чадаагүй. Сонгуулийн жил ч таарав. Сонгуульдаад, засаг төр нь төвхнөөд удаагүй байтал бүр шуударчихжээ.
Гэрээ: “Онтрэ”-гийн лиценз 2009 оны гэрээнд хамаарахгүй үндэслэлүүд
Лиценз шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд байгаа үндэслэл 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд бий гэх.
“Рио Тинто” бол, Хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтрэ”-гийн хоёр лиценз туссан гээд байгаа.
Засгийн газар тусаагүй гэж үзэж байна.
Үндэслэл нь,
Нэгт, Гэрээний 1.5-аар энэ бүхэн зөвхөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг хамаарах заалттай. Харин хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг дээр, 16.25-аар зөвхөн гурван лиценз эзэмшигчийг хамруулна хэмээн баталгаажуулсан. Тэгэхээр, энэ гэрээ зөвхөн “Оюу толгой”-н эзэмшдэг гурван лицензийн асуудлыг зохицуулсан.
Хоёрт, гэрээт талбай гэдгийг 16.11.1-ээр мөн л өмнөх гурван лицензийг хэлнэ гэж заасан. “Онтрэ”-гийнх гэрээт талбайд хамаарахгүй гэсэн үг. “Рио Тинто”-гийн зүгээс таван гэрээт талбай бий гэдэг.
Тэгэхээр, бүхэлдээ Хөрөнгө оруулалтын гэрээ “Онтрэ”-гийн лицензэд огт хамаагүй, энэ талаарх дүгнэлтийг Засгийн газар албан ёсоор хийсэн байна.
Гэхдээ “Онтрэ”-д хамаарах, шууд бус заалт байгаа юу гэвэл байгаа.
Нэгт, 15.5-аар хөрөнгө оруулагч нь Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг болох тусгай зөвшөөрлийг гэрээнд хамааруулъя гэвэл хүсэлт гаргах эрхтэй. Уг хүсэлтийг Засгийн газар гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх замаар шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд, “Онтрэ”-гийн асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээнд хамааруулъя гэвэл, адаглаад гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх ёстой болж байна.
Хоёрт, 15.7.8-аар, “Онтрэ”-гийн хайгуулын лицензийг (тухайн үед хайгуулын байсан) хөрөнгө оруулагчид шилжүүлж, Засгийн газар 34 хувийг нь эзэмших замаар ашиглалтын болгоно. Эсвэл шилжүүлэхгүйгээр, энэ лиценз дээрх эрхээ тусдаа гэрээгээр баталгаажуулна гэж заасан.
Харин процесс сүүлийнхээр нь явсан байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид шилжүүлэхгүйгээр, “Онтрэ” өөр дээрээ ашиглалтын лиценз болгосон. Улмаар “Онтрэ”, “Оюу толгой” хоёр ашгаа хуваах гэрээ хийгээд явж байсан.
Тэгэхээр, тус хоёр лицензийг “Онтрэ” ашиглана, ашиглахдаа Засгийн газартай тусдаа гэрээ байгуулна. Ингээд ашгаа л “Оюу толгой”-той хуваах тохироо хийсэн гэсэн үг.
Гэтэл зөвхөн ашиг хуваах тохироотой “Оюу толгой” одоо “Онтрэ”-гийн лицензийг эзэмшинэ гэж байна.
Энэ асуудал хөрөнгө оруулалтын гэрээнд огтхон ч тусаагүй бөгөөд, тусгая гэвэл гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх ёстойг дээр дурдсан.
Хууль: “Онтрэ” ХХК-ийн 34 хувийг эзэмшинэ, бүр буулт хийлээ гэхэд хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-тай ярьж өөрчилнө
Одоо хуулиа ярья.
Хэрэв “Онтрэ”-гийн хоёр ордыг стратегийн гэж үзвэл, стратегийн ордтой холбоотой хуулийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Харин өнгөрсөн сард Засгийн газар ордын хил хязгаарыг эцэслэн тогтоож, “Стратегийн орд мөн” буюу "Онтрэ"-гийн хоёр лиценз нь Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг мөн гэж үзээд байгаа юм.
Тэгэхээр ийм арга замууд байна.
- “Онтрэ” ХХК-ийн 34 хувийг Засгийн газар эзэмших, эсвэл АМНАТ-өөр орлуулах. Үүнийг цэвэр УИХ шийднэ.
- Харин лицензийг “Оюу толгой” руу шилжүүлье гэвэл дээр дурдсанчлан, Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө. Харин энд татвар тогтворжуулах асуудал туссан байгаа. Үндсэн хуулиар, татварын хувь хэмжээг УИХ тогтоох тул, энэ хэсэгт мөн л УИХ-тай зөвшилцөх ёстой.
Одоо Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг ид ажиллаж байна. “Онтрэ”-тэй гэрээ байгуулж, 34 хувь эсвэл АМНАТ-ийн асуудал ярих уу. Эсвэл лицензийг “Оюу толгой”-д шилжүүлж байгаад, хөрөнгө оруулалтын гэрээгээ нухацтай өөрчлөх үү? гэдгийг шийдэх нь ээ.
Гэтэл нөгөө талд “Онтрэ” ч биш, “Оюу толгой” ч биш “Рио Тинто”-гийн Монгол дахь захирал шинэ гэрээ байгуулахгүй, гэрээнд өөрчлөлт оруулахгүй, хөрөнгө оруулалтын гэрээгээр “Онтрэ”-гийн асуудлыг зохицуулна зэргээр ярьсаар байна.
Тэдний тохироогоор: Монгол юунд ч оролцохгүй, “Онтрэ”-гийн ашгийн 6.8 хувь, “Оюу толгой”-н 27.2 хувийг хүртэнэ
“Рио Тинто” саяхан “Онтрэ”-гийн толгой компанийн 16.5 хувийг эзэмшээд байгаа. Том хувьцаа эзэмшигч нь мөн боловч, “Онтрэ”-гийн өмнөөс шийдвэр гаргагч бол биш. “Онтрэ” тусдаа асуудлаа шийднэ, харин олборлолтын ашгаас “Рио Тинто” хүртэх л агуулга юм.
Хэрэв тэдний ярьж буйгаар, “Оюу толгой”-д “Онтрэ” лицензээ шилжүүлчихвэл,
- “Онтрэ”-гийн ашгийн 80 хувийг “Оюу толгой” ХХК хүртэнэ.
- 20 хувиа “Онтрэ” өөрөө хүртэнэ гэсэн хуваалт яригдсан байгаа.
Тэгэхээр, Монголын тал буюу “Эрдэнэс Оюу толгой” тэр 80 хувийн 34 хувийг л хүртэх нь ээ.
Нөгөө талаас, бүх зүйл ингэдэгтээ тулбал Засгийн газар “Онтрэ”-гийн 20 хувийн 34 хувийг ч хүртэх ёстой. Энэ тал дээр “Окей” гэж хэлсэн талаар л Х.Амаржаргал яриад байгаа бололтой.
Тэгэхээр 100 хувь гэж үзвэл, “Оюу толгой”-н ашгийн 27.2 хувь, “Онтрэ”-гийн ашгийн 6.8 хувийг л Монголын тал хүртэх нь.
Гэтэл Оюу толгойн бүлэг, стратегийн ордын хувьд 51-ээс доошгүй хувийг хүртэх Үндсэн хуулийн зарчимтай шүү дээ.
Аль болох хурдан олборлолт эхэлбэл Оюу толгойн “өрөм” гэж нэрлэж болох, маш өндөр агууламжтай шинэ хоёр лиценз илүү их өгөөж, богино хугацаанд авчирна. Харин лиценз эзэмшдэг “Онтрэ”-тэй нь Засгийн газар хэлцэл хийж чаддаггүй. Хөрөнгө оруулагчид хоорондоо яриад, лицензээ шилжүүлчихдэг. Ингээд хүртэх ашгийнхаа 34 хувийг Монголын талд өгнө гэсэн яриа хэлцэл өнөө цагт хийгдэж боломгүй юм. Цаг өөр болсон, монголчууд 2009 оныг бодвол гадаадын хөрөнгө оруулагчтай ижил өндөрлөгөөс харилцаж чадах мэдлэг, чадвар хуримтлуулж, хөгжсөн.
Тэгэхээр одоо лицензийг шилжүүлэхгүй байж дийлэх үү. Дийлэхгүй байлаа гэхэд ядаж 2009 оны гэрээг нэг мөр, сайтар шинэчилж чадах уу зэрэг томоохон сорилт Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг, дахиад УИХ дээр байна. Хэрэв УИХ-аар энэ асуудал орохгүй бол Дубайн гэрээг давтана. Ч.Сайханбилэг 2.0 болно гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн гарчиг
Энэ бол ТӨР ЗАСАГ ажлаа хийхгүй байгаа , удирдах чадваргүй мэдлэггүй засагл�##�тай гэсэн үг шүү .Түүнээс биш хайгуул хийгээд хөрөнгө оруулаад нэгэнт гэрээгээрээ ажлаа эхэлчихсэн компанийг хэн ч хөөж гаргаж чадахгүйг зарим сэтгэгдэл бичигчид мэдэж байх хэрэгтэй шүү . Хөөвөл монгол хэдий их баялагтай боловч асар их өрөнд унана .Олон улсын гэрээгээр болдоггүй л юм даа .
СОЛИОР НОВШОО, үхсэн хатсаны "олон улсын гэрээ" , австр�##�и-францын 100тэрбумын€-н " ЗУУНЫ ГЭРЭЭ "-г австр�##�и мурьж болж л байсан , ХҮСВЭЛ БҮГД БОЛНО!!!-өгөр өмхиЙ хогоо
2021 оноос яригдах үед аягүй бол монголын т�##�ын хэн нэгэн ийм хэлцэл хийх зөвшөөрөл өгсөн гэж гарч ирэх вий.
Rio tinto- r хааж гарга �########�
rio tintog davraagaad baigaa humuusee oloh heregtei
Амаржарг�##� монголд битгий үхээрэй Рио тинтогоо дагаад �######�
tur ni ajlaa hiihgui baina shuu dee
manai tur zasag gadniihniig harhaaraa g###g boldogoos boljb aigaan
манай оронд ягаад гэнт энэ гадны компануд даам гараад эхлэвээ
төр нь ажлаа хийхгүй байна шүү дээ
рио тинто сүүлийн үед арай л даварч байгаа
Ene luivariin jenehen nuuts ezed Bagabanid , Batsuh 2 shuu ! tur zasgiinhan ene 2 luivarchid buren togluulj bn !
manaihan dandaa l gadaaduudiig shutej amidardag shuudee
гэрээ хийж чаддаг хуулиа нэгд нэгэнгүй мэддэг боловсон хүчин төрд дутагдаж байна. Сонгуульд анхаарсаар байгаад мэдлэгтэй боловсон хүчин ард хоцроод хөрөнгө мөнгөтэй хоосон толгойтнууд төрд гарсны лай ланчиг нь энэ...
Гөлөм дураараа юм болж байгаа юм байна шдээ ....Хайрхан сайхан эх нутаг газар шороо минь i????
учр�##� сайд үнднслэл гарг�##�гаагаа чамбай гаргаад УИХ-д танилцуулаад бидний төлөөлөл 126 гишүүн шийдэх байхаа, амаржарг�##� гэдэг хүүхэний амаар рио тинто ямар хариа үзүүлэхээ харж байгаа байлгүй, энэ хүүхэн бол гадныхныг дагасан хүүхэлдэй
Өлөн.луйварчин хулгайчдыг хөөж гарга. даварсан.
Монголын ард иргэдийн төлөөлөл болж сонгогдсон энэ дээр сууж бгаа хүмүүс энэ т�##�аар мэдээгүй гэрээ хийсэн гэж бодож бна уу үгүй шүү дээ. Гэрээ хийж мөнгийг нь авч хэрэглэсэн хойноо нийгмийн сүлжээгээр элдэв юм цацаж жүжиг тавьдагаа болих хэрэгтэй бмаар юмаа МАН-ын нөхдүүд л энэ жүжгийг найруулж бгаа шүү дээ.
СОЛИОР НОВШОО, үхсэн хатсаны "олон улсын гэрээ" , австр.а.л.и-францын 100тэрбумын€-н " ЗУУНЫ ГЭРЭЭ "-г австр.а.л.и мурьж болж л байсан , ХҮСВЭЛ БҮГД БОЛНО!!!-өгөр өмхиЙ хогоо
Уранаар ус нутгаа холдуулахад
Уулг�##�ан зүтгэсэн гишүүн гуай...
Учр�##� гэж сайхан нэрээ
Удмаараа хара�##�гах гишүүн гуай...
Мянган сайхан тайлбараар хуурсан ч
Монголын ард түмэн солиорчихоогүй байна.
Даанч яав даа ...
Ээ х�##�аг ...
Монголчужд бид үнэхээрийн арчаагүй сул дорой юмаа.Дээдсүүд доодчууд бүгд ялгаагүй.сул дорой.Энэ Амаржарг�##� гэгч этгээд гайхмаар мэргэжилтэн юм бна.Эх орноос нь илүү үнэ цэнэтэй ертөнц бхгүй гэдгийг мэддэггүй бололтой.
Манай төрийхөн л нохойтож бгаа хэрэг бна ш дээ !!!
Эрх баригчид худа лдагдсан нь б�##�агдаж л байна. Тусгаар улс нэг компаний өмнө яаж сөхөрчөөд байгааг Дэлхий харж байна
Зүгээр хөөгөөд гаргаж болдогүй юмүү