Top StoriesНИЙГЭМ

Тэтгэврийн зээлийн ӨОХ-г Монгол банк 50:50 болгож, хугацааг банкнуудад даатгасан ч, эргэж харсангүй

Ахмадуудын хувьд тэтгэврийн зээл гэдэг гэнэтийн эмчилгээний зардал болоод хүүхдүүдийнхээ аж байдалд санхүүгээр туслах гол зүйл.

Тэтгэврийн зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй буюу 2025 оны нэгдүгээр улирлаас өмнө тэтгэврийн зээлийн харьцаа 70:30 байсан. Харин Монголбанкны зүгээс тэтгэврийн зээлтэй ахмадууд зээлээ төлсний дараа үлдэх мөнгөөрөө амьжиргааны зардлаа хангаж чадахгүй байна хэмээн үзэж өр орлогын харьцааг 50:50 болгож, зээлийн хугацааг яаж тогтоохыг арилжааны банкуудад даатгасан.

Одоогийн байдлаар

  • Төрийн банк 12 хүртэлх сарын хугацаатай 16.80 хувийн хүүтэй
  • Хаан банк 12 хүртэлх сарын хугацаатай 16.8 хувийн хүүтэй
  • Худалдаа хөгжлийн банк 24 хүртэлх сарын хугацаатай 16.8 хувийн хүүтэй
  • Голомт банк 18 хүртэлх сарын хугацаатай, хүүгийн хувьд 6 сар хүртэл 18 хувь, 7-18 сар хүртэл 19.20 хувийн хүүтэйгээр тэтгэвэр барьцаалсан зээл олгож байна.

Ерөнхийдөө /2025.06.13/ -ны өдөр Монгол банкнаас гаргасан шийдвэрийн дараа арилжааны банкууд хүү болон хугацаагаа өөрчлөөгүй гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор өчигдөр буюу /2025-06-19/-ний өдөр Засгийн газрын ордны баруун хаалганд ахмадууд эсэргүүцэл зарлаж, суулт хийв.

Тэдний зүгээс "Зээлийн нөхцөлийг зөөлрүүлэх бус улам чанга болгочихлоо. Тэтгэврийн зээлийг минь тэглээд өг гэж хүсээгүй, хүссэн хэмжээгээрээ л авдаг баймаар байна. Насаараа улсын байгууллагад ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан бидний тэтгэврийн хэмжээ бага л байдаг. Гэтэл одоо зээлийн хэмжээг нь ч бууруулчихлаа. Амьдрах арга байхгүй байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.


Түүх 1: 600 мянган төгрөгийн тэтгэвэр амьдралд нь хүрэлцдэггүй учир "Хүчит шонхор" худалдааны төвд махны ачигчаар ажилладаг өндөр настан

"15 жилийн өмнө Завхан аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн. Таван хүүхэд минь бүгд тусдаа гарч, хөгшинтэйгөө хоёул амьдардаг. Өнөөгийн нийгэмд тэтгэврийн хөгшчүүл бид давхар ажил эрхлэхгүй л бол эм тариа, хэрэглээгээ хангаж чадахааргүй тэтгэвэр авдаг. Үнэнийг хэлэхэд 600 мянган төгрөг гэдэг тансаг айлын хүүхдийн ганц удаа хоолонд орох мөнгө.

Сүүлд би аймгийнхаа 100 жилд явахынхаа өмнө 10 сая төгрөгийн зээл авсан. Гурван жил төлсөн, хатуу байсан шүү. Зээл авах дэмий гэж боддог ч авахаас өөр аргагүй нөхцөл их үүсдэг. Бусад ахмадуудын хувьд ч мөн адил үр хүүхдэд нь мөнгөний хэрэг гарах, гэнэтийн эмчилгээний зардал шаардагдах үед тэтгэврээ барьцаалаад зээлчихдэг юм билээ.

Надад одоогоор өвдөх өвчин, зовлон байдаггүй болохоор чадлаараа л хөдөлмөр эрхлээд явж байна. Долоо хоногт нэг ч өдөр амрахгүй өглөөнөөс орой болтол эндээ ажиллана. Сардаа 2 сая төгрөг бол олчихдог юм. Дан тэтгэврээрээ амьдрах хэцүү болохоор энд сууж байна шүү дээ. Сүүлд Монгол банкнаас тэтгэврийн зээлийн хэмжээг 50:50 хувь болгон өөрчилсөн байна лээ. Тэр нь их хатуу шийдвэр санагдсан. Уг нь зөөллөнө гэхээр нь хөгшин бид хоёр нэг зээл аваад амьдралдаа дэм болгоё гэж санасан ч одоо худлаа болох шиг боллоо"

Түүх 2: Сувилалд хэвтэх гээд авсан тэтгэврийн зээлээ одоо ч төлж дуусаагүй байна

Өндөр настан С.Цэвэлмаа: Яг үнэндээ тэтгэврээрээ мөнгөөр гурил будаа, махаа аваад л таарна. Ер тансаг хэрэглээнд хүрэхгүй. Заримдаа эмийн мөнгөнд ч хүрэлцэлгүй дуусчихдаг л даа. Бид уг нь зээлээд байх шаардлагагүй л амьдрах ёстой юм.

Тэтгэврийн зээл байнга л авдаг. Сар бүрийн 700 мянгын тэтгэврээ хуримтлуулах боломжгүй учир зайлшгүй мөнгөний хэрэгцээ гарах болгонд зээл л авч таардаг. Одоо ч гэсэн би зээлтэй л явж байна. Өнгөрсөн найман сард сувилалд хэвтэх гээд зээлсэн. Өр орлогын харьцаа 50:50 хувь болохоос өмнө авсан болохоор асуудал гараагүй. Гэтэл одоо чангарчихлаа.

Зээлээ төлөөд бараг мөнгө үлддэггүй. Хүүхдүүдээсээ гуйна, тэдний хань бараанд л амьдарч байна. Дээр суудаг томчууд биднийг хүүхдэдээ тэтгэврээ зээлээд өгчихдөг гээд шүүмжилдэг. Тэдэнд туслахгүй байх аргагүй, гэхдээ хариу дэм ч авах үе цөөнгүй.

Түүх 3: 5 сая төгрөгийн зээл аваад хашаа авахдаа нэмэрлэчихсэн. Зээлээ төлөөд гар дээрээ 189 мянган төгрөг авдаг

Өндөр настан Г.Оюунчимэг: Өр орлогын харьцаа 50:50 болоогүй байх үед буюу хоёрдугаар сард 5 сая төгрөгийн зээл аваад хашаа авахдаа нэмэрлэчихсэн. Угтаа 680 мянган төгрөгийн тэтгэвэртэй, зээлээ төлөөд 189 мянган төгрөг гар дээрээ авч байна. Хөдөө ганцаар амьдардаг учраас л арай чүү болгож байна. Хэрэв хотын энэ хөл хөдөлгөөнд амьдарч явдаг сан бол өдөртөө л дуусах байх.

Миний хувьд тэтгэврээсээ өөр орлогогүй. Зарим ахмад настнууд чадлынхаа хэрээр гар урлал хийж зараад мөнгө олоод явж байгаа харагддаг. Тэтгэвэр нь хүрэлцэхгүй болохоороо л тэр шүү дээ.

ӨОХ 70:30 байхад зээлээ төлөөд амьжиргааны зардал үлдэхгүй байдал үүсгэчихдэг байсан. Харин сая сүүлд гарсан шийдвэрээр 50:50 болсон гэж дуулсан. Надад бол их зүгээр шийдвэр санагдсан. Угаасаа манай ахмадууд ямар ч нөхцөлтэй байсан тултал нь аваад хүүхдүүддээ өгөх, эсвэл тэр дор хэрэглээндээ зарцуулчхаад зуухаа манаад суучихдаг улс. Тиймээс амьжиргааны зардал нь үлдэж байгаа нь зөв санагдсан. Харин тэр арилжааны банкнууд хугацаагаа ахиу болгочихвол болж байна.


Монгол Улсын хэмжээнд 408 мянган иргэн өндөр настны тэтгэвэр авдаг бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ 851.0 мянган төгрөг байна. Гэтэл нийт тэтгэвэр авагчдын 50 орчим хувь нь арилжааны банкнуудад тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Сард төлбөр нь дунджаар 675.0 мянган төгрөг байна.

Дундаж тэтгэврийн хэмжээг сарын төлөлтийн дундаж дүнтэй харьцуулан тооцоолбол тэтгэвэр нь зээлд суутгагдсаны дараа 176 мянган төгрөгөөр амьдрах шаардлага үүсдэг гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
100 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2025 08:24

Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулмаар бна. Угтаа өндөр настангууд насаараа хөдөлмөрлөж шимтгэл төлж хураасан өөрсдийнх нь мөнгө юм шүү дээ. Өөрийн мөнгөө бу�####�ас өндөр хүү төлж зээлж авна гэдэг байж боломгүй зүйл

Зочин
Зочин
6 сар 23, 2025 11:44
Reply to  Зочин

Яг үнэн ирээдүйд миний амьдр�##�ын бат�##�гаа гэж найдаж улсад хура�##�гасан мөнгө нь бараг буцаад дарамт болж бна

Уншигч
Уншигч
6 сар 20, 2025 08:37

Энд яриа өгсөн ахмадуудаас хамгийн уха�##�аг зээлдэгч нь хашаа авахад 5,0 сая төгрөг зээлсэн хүн байна. Тэр 100 жилийн ойд 10 сая зээлээд үрэн таран хийдэг хүн бол арай2.

Зочин
Зочин
6 сар 21, 2025 14:39
Reply to  Уншигч

Энэ ахмадуудын илэрхийлж байгаа ядмаг мөртлөө цайлган хэлбэр бас з�##�уу насандаа санхүүгийн сахилга бат суугаагүйн илрэл. Тэд төрд насаараа ажиллаад хуримтлуулсан мөнгө яаж авах тэдний эрх шүү!!! юундаа зарах ч тэдний эрх. Төр тэр мөнгийг авна гэсэн үед нь ямар хүүгүй буцааж төлөх ёстой гэтэл төрөөс зүгээр авч байгаа юм шиг хориг тавиад дээрэм хийгээд байж болохгүй биз дээ

Зочин
Зочин
6 сар 20, 2025 21:39
Reply to  Уншигч

100 жилийн ой тэр болгон тохиолддоггүй учир тийм �##�хам хийсэн байх. Мөнгөний үнэ цэн �##�ддагсан учраас ийм л байгаа шүү дээ. Та нар з�##�уу насаараа байнга явах юм шиг л ойлгох юм. Амьдрах тийм ч амархан биш шүү. Аяндаа хөгширөөд ирэхлээр тэр үед юу гэж хэлж байснаа 1 санах л байх. Хүн хэлбэл өөрт гэж үг бий.

Зочин
Зочин
6 сар 20, 2025 08:45

50 /50 нь зөв өө .

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:11

Sanhuugiin sahilga bat alga 100 jild yawah geed zeel awaad bhdaa yadag bnaa hashaa baishin bol bolj bnaa

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:12

Монгол банкинд ажиллаж байгаа хүмүүс ахмад наснуудынхаа зовлон ойлгодоггүй ТЭНГЭРИЙН амьтад юм биш үү. Тэд нарын ихэнх нь ББСБ-тай тэндээс зээл авахуулахаар тэмцэж өөрсдийнхөө мөнгийг өсгөхөө л боддог мулгуу ухаантай хүмүүс байх шүү. Амарбаясг�##�анийн хэлсэн үгийг сонсоод тэгж бодогдсон. Тэртэй тэргүй ахмадуудын тэтгэвэр эрсдэлгүй зээл гээд байхад заав�##� хэрэглээний зээл, ц�##�ингийн зээлтэй нэг хэлбэрт оруулна гээд зүтгээд байгаа нь ч бас НО-той гэсэн үг...

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:12

Та нар долоох төдий юм өгөөч өөд бас хязгаарл�##� тогтооно өөрсдийхөө юмыг авч байгаа болохоос тэр бумтан та нараас гуйгаагүй

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:13

Ахмадын зээл бу�####�д юу нь гай болоод бгаа юм бэ . Ахмадууд үр хүүхэдтэйгээ яриад зөвлөлдөөд л зээлийг авч бгааш дээ ! Юу гэж оролдоод байдаг юм бэ ! Тэд өөрсдөө төлөх нь гарцаагүй !

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:13

хэмжээндээ ч хүрэхгүй байна хуучин хэвэнд нь оруулж өгөө. Лхавсүрэн. Энмамг�##�анаа. Та 2 оос аваагүй шүү

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:13

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж,хугацааг сунгах хэрэгтэй! Эрсдэлгүй зээл шүү,Монгол банкны ЕК-өө! Хүний эрхийг бүү хөсөрдүүл,ноён банкны ЕК -өө!

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:14

Бүгд 70/30 байгаагүй ихэнх нь 100 байсан шүү. 100 аар тогтоо!!! Хэдээр яаж авхийгаа өөрсдөө тогтооно.

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:14

Бүгд 70/30 байгаагүй ихэнх нь 100 байсан шүү. 100 аар тогтоо!!! Хэдээр яаж авхийгаа өөрсдөө тогтооно.

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:15

Банк бусыг дэмжсэн бодлого явуулж байна ахмадын тэтгэвэрээр

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:15

Ene mongol bank oorsdiihoo yumiig nuuh geed

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:15

жүүд эздийнх нь да�##�гавар

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:16

Ахмадуудын амьжиргааны эх үүсвэр болсон тэтгэврийн хэдэн төг-өөр оролдоод янз бүр болгох юм.Хуучин хэвэнд нь оруулаад өг гэж хүсээд байгаа юм ш дээ

Зочин
Зочин
6 сар 20, 2025 23:42
Reply to  Зочин

Хэрэгтэй хүндээ хэрэгтэй шүү. Би цэргээс тэтгэвэрт гарсан тэтгэвэрээ зээлж байрны лизингээ төлж байна, хажуугаар нь ажил хийж түрээсээ төлж байна. Хоёр жил болоод бага хүү оюутан болно тэгэхээр тэтгэвэрээ зээлж төлбөр төлөх хэрэг гарна. Зовлон их бна төрөөс төрсөн тэрбумтангуудаа!!!

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:16

Өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулж зээл авахаа бас мэдэх байлгүй дээ аргагүй тэтгэвэр нь хүрэхгүй болоод л зээл авч байгаа шүү дээ эмчилгээний зард�##� өндөр нэг компюр харуулахад л 900 мянга гэж байна шүү дээ хувийн эмнэлэг улсын эмнэлгийн ганц компюр нь эвдрээд �##�га дахин дахин илгээгээд л явж байх ж,тэр байна тэхээр зээлгүй яаж биеэ эмчлүүлэх эмээ авах болж байна вэ 2 эм авахад л 190000 болж байна шүү дээ толгой зүрхний эмүүд бүгд даатг�##�д байхгүй байгаа шүү тэтгэвэрээ нэм

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:16

Тэтгэвэрээ нэмээчээ

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:17

Хуучнаар нь байлга

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:17

Ene mongol bank oorsdiihoo yumiig nuuh geed

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:18

ahmduudaas mongo saah ar zali bolood bhshigee

Зочин
Зочин
6 сар 20, 2025 10:22

Тэтгэврийн зээлийг 70-30 харьцаатай олгодог гээд өгдөг мөртлөө өөр банкинд шилжихэд 30 хувийн үлдэгдэл мөнгийг өгдөггүй юм байна ,хэлээд авая гэхээр тэр таньд хамаагүй банкны асууд�##� гэсэн би төрийн банкнаас зээл авдаг байсан 2024оны сүүлээр мөнгөний хэрэгцээ гараад голомт банк 28 сараар өгөх болохоор шилжсэн юм одоо зээлээ төлөөд сард 87000 төгрөг авдаг ихэвчлэн хоосон л хонож байна даа харамсаад байгаа юм нь 30хувийнхаа тэтгэврийн мөнгийг авч чадаагүй 3600000 мянган төгрөг шүү ш�##�гаж шийдэж өгдөг газар байдаг бол сайхан л байна зээл авдаг бүх ахмадуудад адилхан тохиолддог үзэгдэл шүү

Зочин
Зочин
6 сар 20, 2025 10:22

Өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулж зээл авахаа бас мэдэх байлгүй дээ аргагүй тэтгэвэр нь хүрэхгүй болоод л зээл авч байгаа шүү дээ эмчилгээний зард�##� өндөр нэг компюр харуулахад л 900 мянга гэж байна шүү дээ хувийн эмнэлэг улсын эмнэлгийн ганц компюр нь эвдрээд �##�га дахин дахин илгээгээд л явж байх ж,тэр байна тэхээр зээлгүй яаж биеэ эмчлүүлэх эмээ авах болж байна вэ 2 эм авахад л 190000 болж байна шүү дээ толгой зүрхний эмүүд бүгд даатг�##�д байхгүй байгаа шүү тэтгэвэрээ нэм

болд
болд
6 сар 20, 2025 11:59

50 50 нь дээрээ, дараа нь тулт�##� зээлээ авч хүүхдүүддээ өгчихөөд тэтгэвэр хүрэхгүй байна бла бла гээд байдаг даа

Зочин
Зочин
6 сар 21, 2025 08:54
Reply to  болд

Хуц чамд ямар хамаа бна

123456
123456
6 сар 20, 2025 13:02

Сонголт чинь шүү дээ

Зочин
Зочин
6 сар 20, 2025 19:41

Энэ одоо юу болоод байнаа яагаад тэтгэврийн зээлийг ингэж байгаан бэ хөгшчүүлд ганцхан хөдөлгөдөг хөрөнгө маань л тэтгэврээ 24-36 сараар авах шүүдээ. Түүнээс хөгшчүүл өөр юу байгаа юм бэ??????? Болиочээ заав�##� ядрааж зовоох ямар дуртай юм бэ болилдоо болиоч

Зочин
Зочин
6 сар 20, 2025 19:46

Күээ ээ энэ чинь одоо яагаад үлдсэн хэдэн насаа амар амг�##�ан өнгөрөөж болохгүй гэж зүгээр хөгшчүүдээ Бүгдээрээ тэр хөгшчүүдээ оролдоод зовоох гээд байгаа юм бэ. Бид өөрсдийнхөө хэдэн төгрөгийг яагаад үр хүүхэддээ өгч болохгүй гэж яагаад өөрийн гэсэн гэр оронтой болж болохгүй гэж ЭНХАМГАЛАН ЖАВХЛАН ЛХАГВАСҮРЭН НАР ЯАГААД ХӨГШЧҮҮЛ ЭЭР ОРОЛДОЖ БАЙГААН БЭ ЖАГСААЛД НЭГДЭЖ ХАМААГҮЙЭЭ ҮХСЭН Ч ЯАДГИЙН ОЧИЖ ЭНЭ ХҮМҮҮСТЭЙ НЭГИЙГЭЭ ҮЗЭЖ НЭХИЙ ДЭЭЛЭЭ ТӨЙЛАЛЦЫ ЯАСАН ЗЭВҮҮН НӨХДҮҮД ВЭ

Zochin
Zochin
6 сар 20, 2025 20:58

Tetgeweree 36 sar bolgo huugee buyruul

ЗОЧИН
ЗОЧИН
6 сар 20, 2025 21:04

Тэтгэврээ нэмүүлье

ЗОЧИН
ЗОЧИН
6 сар 20, 2025 21:05

Тэтгэвэр нэмээчээ хулгайч нараа

ЗОЧИН
ЗОЧИН
6 сар 20, 2025 21:06

Тэтгэвэр нэмэхгүй бол жагса�##�аа зогсоохгүй шүү

ЗОЧИН
ЗОЧИН
6 сар 20, 2025 21:07

Зээлээ чанг�##�ж байгаам бол тэтгэврээ нэм

Ulzii
Ulzii
6 сар 20, 2025 21:14

Үхсэн ацаараа хэдэн хөгшчүүлийн зээл авах эрхийг нь хааж боогоод байдаг дэгээнүүд вэ

Ulzii
Ulzii
6 сар 20, 2025 21:15

100 хувь 36 сар байхад хэдэн ахмадууд амьжиргаагаа з�##�гуулах гээд бна ш дээ

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 20, 2025 21:23

50:50.зөв санагдаж байна.

Зочин
Зочин
6 сар 20, 2025 22:51

Хулгайч луйварчидад хөгшчүүлийн тэтгэвэр огт хамаагүй шүү харин ч хүүгий нь бууруулж зөөллөх ёстой байт�##� өөрсдийнхөө мөнгө хүүлэгч банк банк бусруу явуулах нарийн аргаа хэрэгжүүлэх гэж улайрч байна шун�##�ын туламнууд

Гүнж
Гүнж
6 сар 20, 2025 22:52

Хүүг бууруулж өгнө үү арай дэндүү өндөр бна хуучнаар нь 100/36 олгож өгнө үү

Иргэн
Иргэн
6 сар 20, 2025 23:10

5 саяар хашаа авсан эмэгтэй, маш зөв, амьжиргааны мөнгөгүй болчихдог, хугацаа, хүүг нь багасгах гэж маш зөв ярилаа, 50:50-ийг дэмжиж байна. Ухаантай эмэгтэй юмаа. Харин 10 саяар наадамладаг арай дэндүү. 50:50-иар байв�##� 3-5 саяыг л авна. Цагаан сар, нутагтаа очиж наадамлахад ханг�##�ттай, бас амьжиргаа �##�дахгүй. Харин арилжааны банкууд хүүгээ 10-аас бага болгоод хугацаагаа ахиу болгочихвол ахмадуудад 50-50 ханг�##�ттай. Харамс�##�тай нь МБ-д арилжааны банкны хүү, хугацаанд хязгаар тавих эрх байхгүй. Харин эрх баригч намын хөтөлбөрт хүү, татвар, хураамжийг багасгана гэдэг амл�##�т бий. Суултаа Ордны эсвэл МАН-ын цагаан байрны гадаа хийх хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 20, 2025 23:36

Зээл авах нөхцөл йг хөнгөрүүлж хугацааг нэмж өг. Өөрийн мөнгөө барьца�##�ж зээл авахад битгий дарамт болоод бай.

Зочин
Зочин
6 сар 20, 2025 23:57

Хугацааны хүүгээ багасгаж өгөөч.Арай л өндөр хүү авч байна шүү.Жилдээ 19.2гэхээр зээл хэцүүхэн л юм даа

Зочин
Зочин
6 сар 21, 2025 05:16

Энд зээлийн хүүг нь ярихгүй хувийг нь л яриад байх юм. Шун�##�т арилжааны банкнууд жаахан мөнгөнөөс нь хаа ч байхгүй өндөр хүү шууд аваад байгааг мэдэхгүй м�##�ууд юмаа...

Gobooзолбоо
Gobooзолбоо
6 сар 21, 2025 07:04

Зөв шүү 50 50

Gobooзолбоо
Gobooзолбоо
6 сар 21, 2025 07:05

Яасан гэж ахмадууд хүнээс илүү эрх байхгүй адилхан

Gobooзолбоо
Gobooзолбоо
6 сар 21, 2025 07:08

Хүний өмнөөс амьдарч байгаа юу з�##�уучууд бас адилхан амьдрах гэж зүтгэж бна

Ахмад
Ахмад
6 сар 21, 2025 07:45

Хугацааг нь уртасгасан бол асууд�##� үүсэж, ахмадууд жагсахгүй байлаа.

Зочин
Зочин
6 сар 21, 2025 08:33

Зээлийн хүүг багасгаач арай өндөр бнаа

Зочин
Зочин
6 сар 21, 2025 08:40

этгэвэрт гарахаас нь өмнө 3-5 жилийн өмнө матери�##�уудыг нь аваад системд оруулаач, тэгвэл тэтгэвэрт гарахад нд-ын ажилтануудыг царай �##�даж, таньдаг хүн хайхгүйгээр, цагаа болоход л коноп дараад л гардаг болмоор бнаа, хүмүүсийг маш их чирэгдүүлж бна, зарим матери�##�ыг шүүх архивийн матери�##� байсаар байхад тооцдоггүй учраас хүмүүс нд-д таньдаг хүн бна уу гээд байдаг юм бна, таньдаг хүн байв�##� тооцдог, хүн танихгүй бол тооцдоггүй , ийм б�##�ай системтэй байж болохгүй ш дээ

Зочин
Зочин
6 сар 21, 2025 08:41

Тэтгэвэрээ нэмүүлж амьдрах л хэрэгтэй хэмжээ хэтэрсэн зээл хэрэггүй 1 жил болох харин хүүг багасгаж өгвөл зүгээр юм .

Зочин
Зочин
6 сар 21, 2025 08:48

Zeele hevin bolgo.!!Ahmaduud darluulmaargui bna.Ahmaduud hureltseetei skhn amidarmaar bna..!!Bid uls#a hiih ajlaa hsen..!!

Аагий
Аагий
6 сар 21, 2025 09:16

Энэ ахмадууд чинь одоо юугаа яриад бгаа юм бэ. Аймгийнхаа 100 жилийн ойд оролцохоор явахдаа 10 сая төг зээлсэн гэнэ үү. Яаж ч бодсон ойлгохгүй нь. Ийм тооцоогүй, зорилгогүй зээл авчихаад юу гээд гомдоллоод бгаа юм. Харин ч сая гарсан өөрчлөлт нь өмнөхөөсөө илүү, зээлдэгчид илүү аятайхан болгосон. Өмнө нь 70:30 буюу зээлээ төлөөд 30 хувь нь л гар дээр гэж өчүүхэн юм ирдэг байсныг нь одоо 50 хувь байна шүү дээ. Гар дээр чинь 30 биш 50 хувь нь үлддэг болж бна. Яагаад энийг эсэргүүцээд элдэв юм яриад бгаа юм бэ.

Зочин
Зочин
6 сар 21, 2025 09:24

Энэ дээр сууж байгаа л�##�аруудыг татан буулгаж байж ард иргэдийн нуруу амарна. Тэмцэхгүй бол даварч байна даа муу сайн өлөн бааснууд.

Холбоотой мэдээ

Back to top button