НИЙГЭМНийгэм мэдээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймаг, Мандал сум нэгдүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авчээ.
Уг дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЯЛХ СЭНГҮМ ЧИ ГАЛЫН ТАХИЛГАТАЙ АЖЛАА ЭХЭЛЖ БАЙНА УУ? ЭХ ОРОН ШАТАЖ БАЙНА ЯАМАА АВААД ТИЙШЭЭ МАРШ ГАЛ УНТАРСАН ХОЙНО ГОТОД ИРАА ЯАДАГ МУУ АРЬСАА ХУУЛУУЛМАР ВЭ? ХӨӨШ ЭХ ОРОН ШАТААДАГ ХЭН БЭ? ЧИ ЯВ ТИЙШЭЭНААГАА
Эхороншатажбаина