Нийгэм мэдээ
Төв цэнгэлдэхийн "халтирдаг" зүлгийг турших бөхчүүдийн бэлтгэл маргааш эхэлнэ

Бөхчүүд энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэхэд нэгдсэн бэлтгэл хийхээр болсныг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл болон засварын бусад ажлуудаас шалтгаалж бэлтгэл хийх цагийг нэг өдрийн өмнө мэдээлэх юм байна.
Хотын дарга Х.Нямбаатар өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өмнө туршилтын барилдаан зохион байгуулж, бөхчүүдийн саналыг сонсоно" хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, "Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулагч ашиглаж туршилт хийе гэдэг дүгнэлтэд хүрсэн" гэдгийг онцолж байсан юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.