Нийгэм мэдээ
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргыг Б.Лхагважав түр орлон гүйцэтгэнэ

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хурал болж, санал хураалт явуулахад гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгч Л.Төр-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн өчигдөр/2025.06.20/ чөлөөлсөн.
Тэгвэл тус хурлаар МҮХАҮТ-ын дараагийн Их хурлын товыг зарлах хүртэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, Гүйцэтгэх захирлаар Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Саруул нарыг томилсон тогтоол гарган баталсан байна.
Б.Лхагважавын хувьд
- 1988-1995 онд Польш Улсын Вроцлав хотын Техникийн их сургуульд сурч төгссөн. Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжилтэй.
- 1991 онд Польш дахь "Венера" цууны үйлдвэрт очиж хоол амтлагч оруулж эхэлсэн бөгөөд 1993 онд “Урбанек” компани дээр очиж гэрээ байгуулан Монгол руу оруулж эхэлсэн байна. Урбанек компаник ингэж 1994 онд анх байгуулагдсан түүхтэй ажээ.
- 2011 оны 11-р сарын 10-ны өдөр МАН-ын гишүүнээр элссэн.
- “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн, 2012 оны УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан.
- 2014 оны 12-р сарын 9-ний өдөр МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлаар МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр томилогдсон, 2019 оноос хойш МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн болсон.
- 2017 оноос хойш Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашсан билээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.