Нийгэм мэдээ

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль үргэлжилж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2025.06.22) Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэллээ.
Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.

Нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санар авах хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өчигдөр (2025.06.21) авсан. Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 (97.2 хувь) сонгогч саналаа өгчээ. Санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулжээ. Нөхөн сонгуулийн санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусах бөгөөд аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, мэдээлнэ. Таны амьдарч буй орон нутагт нөхөн сонгууль болж байгаа бол https://election.burtgel.gov.mn холбоосоор орж санал өгөх байрныхаа хаягийг мэдэх боломжтой.
Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгнө үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button