“Эрдэнэс Монгол” ХХК “Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлснийг батламжлав

"Эрдэнэс Монгол" ХХК “Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн тогтолцоо” ISO/IEC 27001:2022-г үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснийг БНФУ-ын олон улсын нэр хүндтэй “Афнор” группээр баталгаажуулж, өнөөдөр /2025.06.20/ Улаанбаатар Франц Улсын Элчин сайдын яаманд гэрчилгээ гардлаа.
Гэрчилгээ гардуулах ёслолд БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера, “Афнор” группийн Зүүн бүс хариуцсан захирал, Монсертф ХХК-ийн ерөнхий захирал Г.Билгүүн, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Пүрэвсүрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн менежер Г.Батдэлгэр, Техник хангамжийн инженер Ц.Чинбаяр болон бусад хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Олон улсын аудитын баталгаажуулалт бүхий уг гэрчилгээг гардуулахдаа Элчин сайд Коринн Пэрера "Эрдэнэс Монгол" ХХК нь олон улсын Афнор группээр ажлаа дүгнүүлж, уул уурхайн салбарт мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч компани болсныг онцлон тэмдэглэв. Тус компани нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх томоохон ажлуудыг өнгөрсөн оны аравдугаар сараас үе шаттайгаар хэрэгжүүлж, хоёрдугаар сард Афнор групп болон олон улсад итгэмжлэгдсэн “Монсертф ХХК”-иас хийсэн анхдагч баталгаажуулалтын хөндлөнгийн аудитад тэнцсэн бөгөөд энэ удаад олон улсын стандартыг хэрэгжүүлсэн гэрчилгээг гардлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
А