Гадаад мэдээДЭЛХИЙ

“Tesla” компани Техаст робот такси туршиж байна

“Tesla” компани Техасын Остин хотод өөрийгөө жолооддог, робот такси туршилтаар явуулж эхэлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск робот такси үйлчилж эхэлснийг зарлаж, сошиал платформ дээрх инфлюенсэрүүд үйлчилгээ авч буй бичлэгүүдээ нийтэлсэн байна.

Энэ нь “Tesla” компанийн жолоочгүй машинууд анх удаа төлбөртэй үйлчилгээ үзүүлж буй тохиолдол юм. Маскийн үзэж буйгаар робот таксины үйлчилгээ нь тус компанийн ирээдүйн санхүүд ихээхэн чухал ач холбогдолтой. Тэрбээр Х дээр бичихдээ арван жилийн хөдөлмөрийн оргил үе хэмээн тодорхойлж, AI чип болон программ хангамжийн багийг Tesla дотооддоо эхнээс нь босгосон гэж бичжээ.

“Tesla” урд талын зорчигчийн суудалд аюулгүй байдлын хянагч суусан 10 орчим робот такси явуулж байгаа юм. Робот такси 4.2 ам.долларын үнэтэй үйлчилгээ үзүүлж байгаа аж. “Tesla”-гийн хөрөнгө оруулагч Сойер Меррит тус таксигаар үйлчлүүлж буй бичлэгээ Х дээр байршуулжээ. Хэрвээ энэхүү туршилт амжилттай явагдвал Маск тус үйлчилгээг бусад хотуудад нэвтрүүлнэ. Гэхдээ робот таксиг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд Маскт томоохон сорилтууд тулгарна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button