НИЙГЭМНийгэм мэдээ

Эх нялхасын MRI, компьютер томограф эвдэрчээ

Ой есөн сартай хүүхэд зургаадугаар сарын 10-нд халтирч унасны улмаас тархи нь гэмтэж, цус харвасан гэх урьдчилсан оноштой Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдсэн ба уг гэмтлийг үзэхэд шаардлагатай аппарат болох MRI болон компьютер томографын аппарат эвдэрсэн тул тархины аль хэсэг гэмтсэнийг тодорхойлох боломжгүй гэх тайлбарыг хүүхдийн эцэг эхэд өгсөн байна.

Эх нялхас хүүхдийг оношилж чадалгүй сэхээн амьдруулах тасагт 48 цаг хэвтүүлсэн бөгөөд улмаар эмч нар эцэг, эхэд найдваргүй болсон гэх хариуг өгсөн байна. Тиймээс хүүхдийн ар гэрийнхэн хүүхдийг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн аж.

Харин энэ асуудлыг ЭХЭМҮТ-ийн эмч нар, "MRI аппарат засвартай байгаа" гэхээс өөр хариулт хэлээгүй бол ар гэрийнхэн нь "Улсын хэмжээний эмнэлэг тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа яагаад хангаж чадахгүй байна вэ. Эрүүл мэндийн яам, хариуцсан албан тушаалтнууд нь ийм чухал төхөөрөмжийг нөөцөлж, шуурхай засах боломжоор яагаад хангасангүй вэ" хэмээж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button