УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Татан буугдсан үндэсний хороодын ажлыг Н.Учрал, С.Бямбацогт, Б.Жавхлан, Э.Бат-Амгалан нар хариуцна

Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр танхимаа бүрдүүлэхдээ хамгийн түрүүнд өмнөх Засгийн газарт байсан Үндэсний хороодыг татан буулгасан. Ингээд 19 сайдтай Засгийн газраа байгуулаад буй.

Шинээр солигдож, улирсан сайд нарын хувьд өмнөх ажлаа үргэлжлүүлнэ. Харин татан буугдаад байгаа Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, 20 минутын хот Үндэсний хорооны өнгөрсөн 10 сард эхлүүлсэн ажлыг хэрхэх нь асуулт болж үлдсэн юм.

Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд гурван үндэсний хорооны ажлыг Н.Учрал, С.Бямбацогт, Б.Жавхлан, Э.Бат-Амгалан нарт давхар хариуцуулахаар болсон байна.

Тодруулбал,

  • Үндэсний баялгийн сан болон төрийн үйл ажиллагааны ил тод байдал, бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах асуудлуудыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд,
  • Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баябацогтод,
  • Хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхланд,
  • Хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд хариуцуулжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button