2019-2024 оны хооронд 116 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бусдын амь насыг хөнөөжээ

Улсын хэмжээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн сүүлийн зургаан жилийн хугацаанд буюу 2019 оноос 2024 он хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн хянан шийдвэрлэсэн хэргийн тоог авч үзвэл 116 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бусдын амь насыг хөнөөсөн байна.
Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг бие даасан гэмт хэрэг, зарим гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байхаар хуульчилсан.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн бие даасан гэмт хэргийг хуульчилсан бөгөөд хууль тогтоогч уг гэмт хэргийн объектив шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Уг гэмт хэрэгтэй холбоотойгоор Монгол улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг байгуулсан бөгөөд тус шүүх нь 2026 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.