Судалгаа: Вакцинжуулалтын түвшин буурч буй нь олон сая хүүхдийг эрсдэлд оруулж байна

“The Lancet” сэтгүүлд мягмар гарагт /2025.06.24/ нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар вакцинжуулалтын түвшин зогсонги байдалд орж, зарим тохиолдолд буурч буй нь олон сая хүүхдийг аюултай өвчнөөр өвчлөх эрсдэлд оруулж байгааг илрүүлжээ. Үүнд ташаа мэдээллийн тархалт, хүмүүсийн вакцинд итгэх итгэл буурч буй явдал нөлөөлж байна.
Тус судалгаагаар бол сүүлийн 50 жилийн хугацаанд олон тэрбум хүүхдэд дархлаажуулалт хийснээр 154 сая хүүхдийг нас барахаас сэргийлжээ. Гэвч 2010 оноос хойш дэлхийн олон оронд вакцинжуулалтын түвшин зогсонги байдалд орж эсвэл бүр буурах болсон. Тухайлбал дэлхийн 204 орноос 100-д нь вакцинжуулалтын түвшин буурчээ. Өндөр орлоготой 36 орны 21-т нь сахуу татран, хөхүүл ханиалга, улаан бурхан, полимиелит, сүрьеэгийн эсрэг дор хаяж нэг тун вакцин хийлгэх түвшин багассан аж.
Ковидийн цар тахлын улмаас вакцинжуулалтын түвшин буурч байсан явдал улам даамжирчээ. Судалгааг явуулсан Вашингтоны их сургуулийн эрдэмтэд үүний улмаас олон сая хүүхэд урьдчилж сэргийлэх боломжтой өвчнөөр өвчлөх эрсдэлд унасан гэж бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
вакцины чанар муудсанаас татг�##�заад байгаа гэж бас бичсэн байсан.