Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маскийн робот такси урсгал сөрж явжээ

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийн “Tesla” компани Техас мужийн Остин хотод цөөн тооны робот такси туршиж эхэлсэн юм. Тэгвэл робот таксинууд гэнэт тоормоз авч, урсгал сөрж явж буй бичлэгүүд цахим орчинд тархжээ. Уг асуудлуудыг АНУ-ын Холбооны замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба шалгаж байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба мягмар гарагт /2025.06.24/ мэдэгдэл хийхдээ эдгээр зөрчлүүдийн талаар мэдээлэл авахаар “Tesla” компанид хандсан гэжээ. Цахим орчин дээрх бусад бичлэгүүд дээр робот такси ямар нэгэн асуудалгүй явж буй дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба ямар нэгэн томоохон асуудал илрүүлбэл асуудал дагуулах юм. Маск робот таксиг аюулгүй, ирээдүйд “Tesla” компани өөрийгөө жолооддог машины салбарыг ноёрхоно гэж мэдэгдэж байсан.

Робот таксины асуудлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсны дараа “Tesla” компанийн хувьцааны үнэ хоёр гаруй хувиар буурчээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button