Нийгэм мэдээ

Хорих газарт очмогцоо давж заалдсан Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр шүүгдэнэ

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татсан.

Хоорондоо зодолдсон Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар Зөрчлийн тухай хуулийн 5.2_1_1.1, 5.2_1_1.4, 5.3_1 дүгээр зүйл заалтыг зөрчсөн хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар тус хоёр этгээдэд хамаарах хэргийн шүүх хурал /2025-06-05/-ны өдөр хянан хэлэлцэж, 9 хоног баривчилж, 10 цагийн сургалтад хамруулах шийдвэрийг шүүх гаргасан.

Гэсэн ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга асан Ж.Энхжаргалан саатуулах байранд очмогцоо давж заалдах хүсэлт гаргаж, шүүгчийн шийдвэр түдгэлзсэн юм. Харин дараагийн өдөр нь буюу /2025-06-06/-нд Д.Мөнх-Эрдэнэ мөн адил давж заалдах хүсэлт гаргаж суллагдсан байдаг.

Эл асуудалтай холбоотойгоор Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухайгаа /2025-06-05/-нд мэдэгдэж, маргааш нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр буюу /2025-06-26/-нд Ж.Энхжаргалан болон Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Шүүх бүрэлдэхүүнд прокурор Т.Отгонтөгс, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд, Д.Ган-Эрдэнэ, илтгэгч шүүгч Н.Батсайхан нар оролцох юм байна.

Шүүхийн шийдвэр гармагц бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2 иддаг 1 камерт хорьчихоосой

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр камертай учраа ололцоно уу, цусаа гарт�##� зодолдоно уу хамаагүй нэг камерт хийчих ээ.....

Зочи
Зочи

ЮУН ХОРИХ ГАЗАР ВЭ СЭТГҮҮЛЧ НАР БАРИВЧИЛГАА ХОРИХ ГАЗАР 2 ЫГ ЯЛГАДАГГҮЙ НОВШНУУД УУ ЯАНА ДАА ЭНЭ ХОГНУУДЫГ

Зочин
Зочин
Reply to  Зочи

9 хоногийн баривчилгаа чинь тэгээд хорих анги биш үү м�##�аа

Зочин
Зочин

2 амьсгаа 9 хоног хэвтэж чадахгүй юу

Зочин
Зочин

Наад 2оо хамтад нь түймэрт хөө

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин Иргэн
Зочин Иргэн

Энхжарг�##�ан өөрийн гэм бурууг мэдэж ажлаа өгч байгаа нь сайша�##�тай.Мөнх Эрдэнэ буруу үг хэлэхгүй.Шударга үнэнд дургүй хүмүүс олон байдаг бололтой.

Зочин
Зочин

Goy goy

Зочин
Зочин

Одоо шүүх гэм буруугүй гэж авна....
Харин илтэд юмыг журмынх нь дагуу шийдвэл жижиг ч гэсэн шүүх итгэлийн дөл ул�##�зана....харж л байя

Shudarga shuugch
Shudarga shuugch

Heveer ni batlii da 2ulaa l minii mongoliin ur sad

Irgen
Irgen

Jinhene hulgaich SU.ELBEG.Saihanbileg.Badamjunai haa bn.zugeer s###snii gazart setgeed hereldeed bh uom.Javhlan.Battsetseg.Ouyk gj suuliin hulgaichuud bas l tag.ATG bol MAN utsan kuukel.

Бат
Бат

Мөнх эрдэнэ муу гөлөгийг хорь. Харьцаа байхгүй шээсээр яады

Холбоотой мэдээ

Back to top button