НИЙГЭМ

Казахстаны Астанад болох дэлхийн цомд манай улсын найман боксчин оролцоно

Казахстаны Астана хотод Дэлхийн боксын холбооноос зохион байгуулдаг дэлхийн цомын цуврал тэмцээн энэ сарын 29-нд эхлэх ба тус тэмцээнд 30 гаруй орны 320 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин тулалдахаар Казахстаныг  өнөөдөр зорьсон байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д С.Биндэръяа, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 55 кг-д Э.Төгсбилэг, 60 кг-д Г.Лундаа, 65 кг-д Э.Бат-Өлзий, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар Астанагийн рингэнд гарах аж. Долоодугаар сарын 5-нд өндөрлөх тус тэмцээн 2028 оны Лос-Анжелесийн олимпын чансааны оноо олгохоороо онцлогтой. Манай боксчид өнгөрсөн нэг сарын хугацаанд Европ тивд зохион байгуулсан гурван цуврал тэмцээнд оролцохдоо таван алт бүхий 16 медальтай эх орондоо ирсэн билээ.

Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн манай улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд орны орны өсвөрийн боксчид Спортын төв ордны боксын зааланд хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ. Энэхүү бэлтгэл долоодугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Узбекистаны боксчид долоодугаар сарын 1-нд эхлэх Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнд оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button