Нийгэм мэдээ

Телеграм залилангийн улмаас иргэдэд ₮7.3 тэрбумын хохирол учирсан байна

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний таван сарын байдлаар 1,274 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний зургаан хувь буюу 76 нь Телеграм аппликэйшн ашиглан үйлдэгдсэн байна.

Дээрх гэмт хэргийн улмаас 72 хүнд нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иргэд олон гишүүнтэй Телеграм дахь сүлжээнд үл таних хүнээс даалгавар авч, богино хугацаанд мөнгөө өсгөх нэрээр бусдын дансанд мөнгө хийж, залилуулдаг байна.

Цахим орчинд “Богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой”, “Онлайнаар өндөр цалинтай ажилд урьж байна” гэх зэрэг мэдээллүүд нь эрсдэл дагуулдаг гэдгийг сайтар ухамсарлаж, мэдээлэлд сэрэмжтэй хандахыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уриалж байна. Улсын хэмжээнд Телеграм ашиглан үйлдсэн залилангийн хэргийн улмаас 2024 онд 11.9 тэрбум 2025 оны таван сарын байдлаар 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Прокурорын байгууллагаас 2024 онд 9.9 тэрбум, 2025 оны эхний таван сарын байдлаар 5.7 тэрбум төгрөгийн банкны гүйлгээнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, хохирогчийн эрх ашгийг хамгаалан ажилласан талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээлэв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button