Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Японоос далайн бүтээгдэхүүн авахыг хориглож байснаа цуцалжээ

БНХАУ Японоос далайн бүтээгдэхүүн авахыг хориглож байснаа цуцалжээ. 2023 оны зун Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг реакторыг хөргөхдөө ашигласан усыг далайд цутгаж эхэлсэн. Тэрхүү усыг цэвэршүүлсэн тул ямар нэгэн асуудал байхгүй гэж Япон тухайн үед мэдэгдэж байсан юм. Гэхдээ Бээжин усыг далайд цутгаж байгааг эсэргүүцэж, 2023 оны наймдугаар сард Японоос далайн бүтээгдэхүүн авахыг хориглосон билээ.

Хоёр улс далайн бүтээгдэхүүний худалдааг үргэлжлүүлэх тохиролцоонд тавдугаар сард хүрсэн юм. Гэхдээ процедурын алхмуудыг хийж дууссаны дараа далайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эхлэх хүртэл хэдэн сарын хугацаа шаардагдаж магадгүй. БНХАУ-ын гаалийн байгууллага мэдэгдэл хийхдээ бие даан, урт хугацаанд шинжилсний үр дүнд ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй гэжээ. Японы засгийн газар Хятад руу экспортлох далайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ гэх үндэслэлээр импортыг болзолтой сэргээх шийдвэр гаргасан гэж эрх баригчид мэдээлсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button