Хууль: Хүчирхийлэлд өртсөн нь нотлогдвол эвлэрүүлэх хугацаа олгохгүй, гэрлэлтийг цуцална

"Gem mall" худалдааны төвд өнгөрсөн баасан гарагт буюу 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах "Gem mall" худалдааны төвийн нэг давхарт 45 настай эрэгтэй 36 настай эхнэрээ 38 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Тэд бага насны гурван хүүхэдтэй бөгөөд удаа дараалан хардалт, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул салах өргөдлөө хэдэн сарын өмнө өгчээ. Улмаар шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон байна.
"Тухайн өдөр урьдын эхнэрээ эргэн хамт амьдаръя гэж гуйж, ярилцах гэж ирсэн байх" гэж хажуугийн түрээслэгчид санасан ч хоёр, гуравхан минутын дотор эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өдгөө цагдан хоригдож, байцаалт өгч байна.
Эргэн сануулахад, 13 жилийн өмнө дээрх хэрэгтэй адил хэрэг Улаанбаатар хотод үйлдэгдэж байжээ. Хохирогчийн нэрийг нууцлан "А" гэе. Тухайлбал, нөхөртөө удаа дараа хүчирхийлүүлдэг байсан А гэх эмэгтэй "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" ТББ-д хамгаалалтад орж, дараа нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн байдаг. Улмаар шүүхээс эвлэрүүлэх гурван сарын хугацаа өгчээ. Дуусгавар болмогц товлогдсон шүүх хуралдаа явж байх замдаа гудамжинд нөхрийнхөө гарт 12 удаа хутгалуулан амиа алдсан.
Угтаа бид хуультай орон амьдарч байгаагийнхаа хувьд хуулиараа малгайлан хамгаалагдах учиртай...
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах талаар тодорхой заасан байдаг.
14.1.Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.
14.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ.
14.3.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
14.4.Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална хэмээн заасан байдаг.
-2024 онд шүүх 3354 гэр бүлд эвлэрлийн хугацаа олгосон ч 87 хувь нь амжилтгүй болжээ-
Монгол Улсын шүүхээр 2024 онд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт 19,907 нэхэмжлэл болон өргөдөл гаргасан байгаагаас шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 18916. Үүнээс 13759 өргөдлийг шийдвэрлэж, 8402 буюу 61.2 хувьд нь эвлэрэл амжилттай болсон байна.
Гэвчиг дээрх тоонд гурван төрлийн эвлэрүүлэн зуучлалын төрөл багтаж буй. Тухайлбал, иргэний эрх зүйн маргаан, гэр бүлийн эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан. Үүнээс иргэний эрх зүйн маргаан эвлэрүүлэн зуучлалаар дийлэнх нь амжилттай шийдэгдсэн. Харин гэр бүлийн маргаан эвлэрлээр амжилттай шийдэгдэх нь цөөн байна.
- 9922 иргэний эрх зүйн маргаанд 7921 өргөдөл буюу 79.8 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай, 2001 өргөдөл буюу 20.2 хувь нь эвлэрэл амжилтгүй,
- 11 хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд 9 өргөдөл буюу 81.8 хувь нь амжилттай, 2 өргөдөл буюу 18.2 хувь нь амжилтгүй,
- 3826 гэр бүлийн эрх зүйн маргаанд 472 өргөдөл буюу 12.3 хувь нь эвлэрэл амжилттай болж, 3354 өргөдөл буюу 87.7 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй явагдсан байна.
Хэдийгээр гэр бүл гэдэг тухайн Улс нийгмийнхээ чухал капитал ч гэлээ хүний амь нас, аз жаргал, эрүүл мэнд чухалд тооцогдох шаардлагатай байна.
-Н.Арвинтариа: Эвлэрэх хугацаа бол байнгын хүчирхийлэл, дарамтад байгаа хүний хувьд гарц биш, ХАВХ болдог-
Хүний эрхийн хуульч Н.Арвинтариа шүүхийн эвлэрлийн хугацааны талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
"Эвлэрүүлж болдоггүй маргаан, эвлэрч болдоггүй харилцаа гэж байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл!
Арван гурван жилийн өмнө нэг үйлчлүүлэгч маань шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацааг дуусгаад гэрлэлтээ цуцлуулахаар шүүх рүү явах замдаа нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан. Нөхөр нь өөрийгөө хутгалсан ч амьд үлдэж чадсан. Бяцхан хүү нь өнчирч үлдсэн. Нөхөр нь "Чи үхэж байж л надаас сална!" гэж заналхийлдэг байсан. Тэр зорилгоо биелүүлж, 23 жилийн хорих ял аваад шоронд явсан.
Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа шинэчилж, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх болсон.
Гэтэл өнөөдөр ч дээрх асуудал давтагдлаа. Эхнэрээ гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасных нь төлөө ажлын байран дээр нь, олны нүдний өмнө 23 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Ард нь 3 хүүхэд ээжгүй үлдэв.
Энэ бол хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн амь нас ямар эмзэг, хамгаалалтгүй байгаагийн бодит жишээ.
Хүчирхийлэгчтэй эвлэрэхийг шаарддаг, бүрдүүлэхэд хэцүү нотлох баримт шаарддаг тогтолцоо хохирогчийн амь насыг аюулд оруулж байна. Эвлэрэх хугацаа бол байнгын хүчирхийлэл, дарамтад байгаа хүний хувьд гарц биш, ХАВХ болдог.
ХОХИРОГЧИД ЭВЛЭРЭЛ БИШ ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ.
Наад зах нь шүүх:
- Хүчирхийллийн шинжтэй гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлал хэрэглэхгүй байх; /гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж хуульд заасан. (ИХШХШ тухай хуулийн 132.4)/
- Нотлох баримтын уян хатан шаардлага тавих зохицуулалт бий болгох;
- Хохирогчийг түр хамгаалах байранд холбон зуучлах, тусдаа амьдрахыг даалгах, яаралтай арга хэмжээ авах журам гаргах;
- Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг "гэр бүлийн маргаан, хувь хүний асуудал" гэж үзэх хандлагаас ангижрах шаардлагатай байна" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм тийм хугацаа гэж солиорсон хуулиас болж сайхан бүсгүй сайхан ээж амиа зэрлэг араатны гарт �##�длаа хуулиа чангаруул хүүхдээ орхиод арилдаг эцэг нэртэй эр �########�уудад хатуу ял тулгаж баймаараа
ЯМАР ДҮҮРГТЙН ЯМАР ШҮҮГЧ ИЙМ ЭРГҮҮ ШИЙДВЭР ГАРГАСАН БЭ ГЭДГИЙГ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ
Би сэтгэл зүйч л дээ. Гэр бүл с�##�ах ш�##�тгаан ихэнх нь эмэгтэйчүүдээс болж с�##�даг. Жоохон тэвчээр гаргахад гэр бүлээ авөрч үлдэнэ. герман улс шиг мөрдлөгө явуулаад буруутайд нь хүүхэд эд хөрөнгө ч өгөхгүй бх хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд хүүхдийг нь монголд үлдээдэг энэ маш буруу жишиг шүү. Жишээ нь Элон Маск хүүхдээ өөр дээрээ авсан бгаа шүү
Хэт 1 т�##�ыг л барьж болохгүй тэнцвэртэй бх ёстой биз дээ. Шүүх л үүнийг шийдэж өгөхгүй юм бол бид ямар ч эрхгүй эрх зүйн хүчин мөхөсдөж бна ш дээ.
Мөнгөтэй хүн л хүүхдүүдээ аваад үлдэнэ гэдэг бол өрөөсгөл бхаа.
Сэтгэл зүйч бж ийм юм хэлж бичиж байгаадаа жаахан бодмоор юм. Амьдр�##� сурах бичиг дээрх шиг байдаггүй дээ
Нэгээс илүү хутг�##�сан бол цааз�##�даг, нэгээс илүү хүн �##�сан бол цааз�##�даг хуультай больё. Нотлох баримт ханг�##�ттай үед цааз�##�даг болоё. Цаазын ялаа сэргээе.