
Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн.
Энэ нь олимпын төрөлд шинээр багтсан 3х3 сагсан бөмбөгөөр монголчууд анх удаа дэлхийн медальтан болсон түүхэн амжилт болсон юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр, багийн дасгалжуулагч Канад мэргэжилтэн Стив Сер нарыг Төрийн одон, медалиар шагнахаар болсон.
Мөн өнөөдөр дэлхийн медальт 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзахаар болжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар биечлэн тамирчидад баяр хүргэж, Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулах аж.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.