“Reservoir Dogs”, “Kill Bill” киноны жүжигчин Майкл Мадсэн 67 насандаа таалал төгсжээ

“Reservoir Dogs”, “Kill Bill” гэх мэт олон арван кинонд дүр бүтээж байсан алдарт жүжигчин Майкл Мадсэн 67 насандаа таалал төгссөн байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт /2025.07.03/ мэдэгдэл хийхдээ Мадсэн гэртээ нас баржээ.
Тэрээр Калифорниа мужийн Малибу хот дахь гэртээ байхад зүрх нь зогссоны улмаас нас барсан гэж түүний менежер Рон Смит мэдээлэл хийсэн байна. Чикаго хотод төрсөн тэрээр 1980-аад оны эхээр “St.Elsewhere” телевизийн шоу нэвтрүүлэг, “The Natural” кино зэрэг төслүүдэд дүр бүтээж жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Тэр цагаас хойш Мадсэн 300 орчим дэлгэцийн бүтээл дээр ажилласан байна.
Мадсэн 1992 онд нээлтээ хийсэн, найруулагч Квентин Тарантиногийн “Reservoir Dogs” кинонд дүр бүтээснээрээ алдартай. Тэрээр мөн Тарантиногийн “Kill Bill”, “The Hateful Eight”, “Once Upon a Time … In Hollywood” кинонд жүжиглэсэн. Мадсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд бие даасан кино дээр ажиллаж байсан гэж түүний менежерүүд мэдэгдсэн юм. Тэрээр мөн “Tears For My Father: Outlaw Thoughts and Poems” нэртэй ном гаргахаар бэлдэж байсан аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.