Зеленский: Украин ЕХ-д элсэх хэлэлцээг урагшлуулахад чадах бүхнээ хийнэ

Украин Европын холбоонд элсэх хэлэлцээнд Унгар улс хориг тавьж, зогсонги байдалд оруулсан байгаа.Орбан өнгөрсөн долоо хоногт болсон Европын холбооны чуулганы үеэр хоригийг үргэлжлүүлэн тавина гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ Европын холбоонд элсэх хэлэлцээг урагшлуулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн байна. Зеленский Дани улс Европын холбооны ерөнхийлөгчийн үүргийг хүлээн авч буй ёслол оролцохдоо “Украиныг ийм аргаар хэн ч зогсоож чадахгүй. Бидний эв нэгдлээс бүх юм шалтгаална. Украины талаас бид бүхнийг хийнэ. Бидэнд бусад бүх удирдагчдаас дэмжлэг хэрэгтэй байна” хэмээжээ.
Данийн Ерөнхий сайд Метте Фридериксен хэлэхдээ Украиныг Европын холбоонд элсүүлэх үйл явцыг дэмжинэ гэсэн байна. Тус улс Европын холбооны ерөнхийлөгчийн эрхээ ашиглан Унгарт дээд хэмжээний дарамт үзүүлнэ гэж Фридериксен хэлсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УНГАР улс оросоос хамаар�##�тай тул ингэж байна.
fashiat ukrain gej bhgui bolson tul holboond elseh btugai gazriin zuragnaas archigdah estoi