НИЙГЭМНийгэм мэдээ

"Зайрмаг өгсөнгүй" гэж худалдагчийг зодсон эрэгтэйг нэг сар цагдан хорилоо

"Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар тухайн этгээдийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан шалгасан гэж мэдээлсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уг асуудалд хуулийн байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Тиймд одоо хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэж буй талаар албаны эх сурвалжаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-"Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах саналыг прокурорт явуулсан. Энэ дагуу шүүхээс зөвшөөрөл өгсний дагуу дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Н гэх 38 настай иргэнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон гэлээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нараа
нараа
7 сар 4, 2025 15:14

зөв.бусад хүмүүст сургамж болог муусайн хүүхнүүдийг �##�ж болдог,зодож болдог гэж бодоо юу

зочин
зочин
7 сар 4, 2025 16:01

Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худ�##�дагчийг зоддог аймшигтай харгис хэрцгий зэрлэг этгээдийг щоронд хатаах хэрэгтэй

Сэтгүүлч нэртэй ядруухан хүн
Сэтгүүлч нэртэй ядруухан хүн
7 сар 4, 2025 17:01

Нэг сараар цагдан хорьлоо гэдэг нь хорих процесс нь дуусчихсан гэсэн үг үү. Эсвэл нэг сараар цагдан хорихоор болсон гэсэн үг үү. Сэтгүүлч нэртэй ядуу монгол хэлтэй, чадруу сэтгэхүйтэй хагас г�##�зуу шахуу юмнууд яруу сайхан монгол хэлээ бүрэн эзэмшиж, уран гоё бичлэг хийж сураасай. Монгол хэлийг мөхөл рүү нь түлхэж байна.

Last edited 27 Өдөр Өмнө by Сэтгүүлч нэртэй ядруухан хүн
Зочин
Зочин
7 сар 6, 2025 00:07

Хэдэн жил хорь

Зочин
Зочин
7 сар 5, 2025 20:05

Үнэхээр хэцүү юмнууд

Иргэн
Иргэн
7 сар 4, 2025 17:14

АРАЙ Л ЗЭРЛЭГ ЗОДСОНДОО ЭНЭ МУУ АРХИЧИН НЭГ ХУДАГТ БООВОО СААГААД ХЭВТЭЭД БАЙЖДЭ МУУ ЛАЛАР

Зоч
Зоч
7 сар 5, 2025 05:47

ЭНЭ ЗАЙРМАГ НЭХЭЖ БУСДЫГ ЗОДОЖ БАЙГАА ӨЛӨН АРХИЧИНГ ХОРИХ ЯЛ ӨГӨХ ШААРЛАГАТАЙ ШҮҮ ЁР НЬ ӨЛӨН БОЛООД ЗЭРЛЭГШЭЭД БАЙГАА

Иргэн
Иргэн
7 сар 5, 2025 17:37

Ийм шагн�##� шүүхээс өгдөг байхад Монгол улсад хүчирхийлэл улам гаарч байгаа нь үнэн!!!

Зочин
Зочин
7 сар 5, 2025 20:04

Шоронд суулга

Зочин
Зочин
7 сар 6, 2025 01:13

Дээрэнгүй зодоонч мөртлөө 6 зайрмаг авчих сүйхээгүй цагтаа магдаач яаахав хийдгээ хийнэ тэр удмын хүмүүс н энэ шившигтээ нэг арга олгохгүй бол удмаа буртагдуулаж дуусахнээ.

Холбоотой мэдээ

Back to top button