2024 оны ТОП-100 ААН-ийн жагсаалтад “Энержи Ресурс” ХХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон танилцуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалт 2024 оны байдлаар шинэчлэгдэн гарлаа. ТОП-100 ААН-ийн жагсаалтын эхний гурван байрт “Оюу толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт” (МАК) ХХК бичигдсэн нь уул уурхайн салбарын Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэж буй бодит хувь нэмрийг харуулж байна.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс тэргүүлсэн “Энержи Ресурс” ХХК нь 2024 онд групп компанийн хэмжээнд нийт 769 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, өдөр бүр дунджаар 2.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Түүнчлэн “Энержи Ресурс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 70 гаруй тэрбум төгрөгийг олон нийтийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулсан бол, дотоодын ханган нийлүүлэлтийг дэмжих бодлогын хүрээнд 1.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг дотоодын компаниудаас хийжээ.
Уул уурхайн салбарт хариуцлагатай, тогтвортой, жишиг үйл ажиллагааг хэрэгжүүлж буй тус компани нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан голлох түнш хэвээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Жагсаа л сайн зохион байгуулсан гэж шагнах уу