Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Зеленский хоёр дайны асуудлаар утсаар ярилаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дайны асуудлаар баасан гарагт /2025.07.04/ утсаар ярьсан байна. ОХУ-ын довтолгоо даамжирч байгаа энэ үед Украины агаарын довтолгооноос хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж Зеленский мэдэгджээ.

Зеленский Телеграм дээр мэдэгдэл оруулахдаа АНУ-тай хамтарсан батлан хамгаалахын үйлдвэрлэл, хамтарч зэвсэг худалдан авах, хөрөнгө оруулах талаар Трамптай ярилцсан гэж бичсэн юм. ОХУ-ын агаарын цохилт эрчимжиж байгаа учир нэмж Patriot агаарын хамгаалалтын систем зарахыг Украин АНУ-аас хүссээр байгаа.

Саяхан Вашингтон Украин руу илгээх зарим зэвсгийн тээвэрлэлтийг зогсоосон. Энэхүү алхам нь Киевийн санааг зовоож, байлдааны талбар дээр өөрсдийгөө хамгаалах чадавхыг сулруулна гэж анхааруулсан юм. Герман улс агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Украинд худалдан авч өгөх яриа хэлэлцээ хийж байгаа аж. Зеленский, Трамп хоёр утсаар ярьсан тухай сайн мэдээлэлтэй нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Patriot системийн пуужингийн нийлүүлэлт сэргэж магадгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин
7 сар 5, 2025 14:23

Энэ ногооноо хамаг нутагаа эзэлүүлж дуусаад гитлэр ах шигээ тамруу марш болноо

Холбоотой мэдээ

Back to top button