НИЙГЭМНийгэм мэдээ

Гаалийн хяналтын үйл ажиллагааг цахимжуулж байна

Гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд хилийн хяналтын удирдлагын системийг нэвтрүүлсэн байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах нь” төслийн хүрээнд "Хилийн хяналтын удирдлагын систем" дэд төслийн хөгжүүлэлтийг дуусган гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй юм.

Ингэснээр гаалийн хорио цээрийн хяналтын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан цаасан суурьтай бүртгэлүүдийг цахимжуулж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд өгөгдлийн санг үүсгэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай шаардлагатай мэдээллийг солилцох боломжтой боллоо. Мөн хилийн нэвтрэх цэгт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай авч, хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн  заавраар гүйцэтгэх, хязгаарлагдмал хүний нөөцийг үр дүнтэй ашиглах, гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, бизнесийн орчинг дэмжих зэрэгт чухал ач холбогдолтой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2025 17:55

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button