НИЙГЭМНийгэм мэдээ

Маргааш Баянзүрх дүүргийн хорооны 14-р хороонд цахилгаан хязгаарлана

Долоодугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороонд хэсэгчлэн цахилгаан хязгаарлаж, засварын ажлыг хийнэ.

“Улаанбаатар цахилгаан сүлжээ” компаниас цахилгаан тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаа билээ. Нэгдсэн засварын хуваарийн дагуу өнөөдөр цахилгаан хязгаарлахгүй.

Харин маргааш буюу долоодугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороонд хэсэгчлэн цахилгаан хязгаарлаж, засварын ажлыг хийнэ. Тодруулбал, 14-р хорооны Энхтайван, Консулын 1, 2-р, 74, 76, 78, Дүүрэг 1-р гудамжууд, Орос байшин, Торговый дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ болон Финанслайн, Ньюдьюрал, Гамба ХХК-ууд болон эдгээрийн орчимд цахилгаан 10:00-17:00 цагийн хооронд хязгаарлана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button