Эрдэмтдийн одоог хүртэл илрүүлсэн хамгийн том сансрын бүтэц 1.3 тэрбум гэрлийн жил урттай

Одон орон судлаачид сансар огторгуйд маш том хэмжээтэй бүтэц илрүүлснээ Кипу хэмээн нэрлэжээ. Энэхүү нэр нь инкачуудын хэрэглэдэг байсан хэмжилтийн системээс үүдэлтэй аж.
Тус тогтоц одоогийн байдлаар эрдэмтдийн илрүүлсэн хамгийн том хэмжээтэй тогтоц юм.Кипу нь нарнаас 200 квадриллион (200,000,000,000,000,000) дахин их масстай юм.
Одон орон судлаачид өдөр тутамдаа асар их тоотой харьцдаг. Гэсэн ч 200 квадриллион гэдэг бол ямар ч астрономичийн хувьд ховорхон тохиолдох хэмжээ юм. Хэрэв Кипугийн ийм их масстайгаас гадна асар уудам орон зайн хамардаг байна.
Тухайлбал тус бүтэц 400 мегапарсек 1.3 тэрбум гэрлийн жилийн урттай аж.Ийм том бүтэц ойр орчмынхоо бусад зүйлсэд таталцлын ихээхэн нөлөө үзүүлдэг нь тодорхой. Энэ нөлөөг ойлгох нь огторгуйн бүтцийг судлахад чухал ач холбогдол үзүүлж магадгүй юм.
Кипу болон түүнтэй ижил төрлийн супербүтцүүдийг судалснаар галактик хэрхэн хувьсдагийг ойлгож, орчлон ертөнцийн тухай загваруудыг сайжруулж, огторгуйн хэмжилтүүдийн нарийвчлалыг нэмэгдүүлэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.
Супербүтэц гэдэг нь олон галактикийн бөөгнөрөл болон супербөөгнөрлийг агуулсан асар том бүтэц юм. Эдгээр нь маш их масстай тул огторгуйн үүсэл хөгжлийг талаарх хүн төрөлхтний ойлголтыг сорьдог аж.
Зарим супербүтцүүд галактик үүслийн одоогийн онолуудыг үгүйсгэж болзошгүй.Тус бүтцийг илрүүлсэн эрдэмтэд судалгааны ажлаа “Astronomy and Astrophysics" сэтгүүлд хэвлүүлэн гаргахаар болсон аж.
Судалгааг Германы Макс Планкийн Хүрээлэнгийн Ханс Бёрингер ахалж явуулжээ.Тэрхүү судалгаанд “Огторгуйн хэмжээснүүдийг илүү нарийвчлан тодорхойлохын тулд сансрын томоохон бүтцүүд хэмжилтэд хэрхэн нөлөөлдгийг ойлгох шаардлагатай” гэж эрдэмтэд бичсэн байна.
Кипу бол одоогоор бидний олсон хамгийн том бүтэц. Судлаачид нийтдээ таван супербүтцийн талаар илрүүлсэн байгаа юм. Тэдгээр бүтэц нь огторгуйн галактикийн бөөгнөрлийн 45 хувь, нийт галактикийн 30 хувь, нийт материйн 25 хувь, бүх огторгуйн эзлэхүүний 13 хувийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: Science Alert
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mni Etseg Eh ene galaktikiig zahirdiishdee.Meddguinmu hhha