С.Баттулга ШХАБ-ын кино наадмаас “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртлээ

БНХАУ-ын Чунчин хотноо долоодугаар сарын 6-нд болж өндөрлөсөн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагуудын олон улсын кино наадамд Монголын “Эцэг” уран сайхны кино “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн байна.
Энэхүү киног Соёлын тэргүүний ажилтан Сувидын Баттулга найруулсан бөгөөд Монгол уран бүтээлчид тус наадамд анхудаа оролцож, түүхэн амжилт гаргасан юм.
“Эцэг” кино нь жүжигчин Г.Алтаншагайн хувьд онцгой ач холбогдолтой уран бүтээл ба тэрээр аавынхаа дурсгалд зориулан уран бүтээл хийхийг олон жил мөрөөдсөөр ирсэн бөгөөд энэ хүсэл нь найруулагч С.Баттулгатай уулзснаар биелэлээ олж уг уран бүтээл төрөн гарчээ.
Киноны гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва болон жүжигчин Г.Алтаншагай нар тогложээ. Монголын кино урлаг олон улсын тавцанд ийнхүү дахин нэг алхам урагшилж, уран бүтээлчдийн сэтгэлийн гүнээс төрсөн бүтээл үнэлэгдсэн нь онцлог байлаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
debil arzaitlaa ineecheecn. oscar avsan humuus ingej darvagandgui shde